Lil Uzi Vert нэрээр тайзнаа гарч алдаршсан Америкийн реппер дуучин Саймир Вудс духандаа $24 сая долларын очир эрдэнийн чулууг шигтгүүлсэн тухайгаа өөрийн твиттер хуудаснаа бичжээ.
Revolt хэвлэлд өгүүлснээр, рэпчин 10 каратын жинтэй ягаан очир эрдэнийг худалдан авсан байна. Тэрээр тус очир эрдэнийг анх 2017 онд хараад мөнгөө хуримтлуулж эхэлсэн байна. Энэ үнэт чулуу нь түүний бүх эд хөрөнгөнөөс үнэтэй гэнэ.
Дуучны духанд очир эрдэнийг нэртэй уран дархан Эллиот Эллианте шигтгэж өгчээ. Одоо 26 настай Lil Uzi Vert анхны Money Longer синглийг гаргасны дараа алдар нэр нь дурсагдаж эхэлсэн юм. Түүний XO TOUR Llif 3 дуу 2017 оны шилдэг дууны ТОП-10-т багтаж байсан юм.
М.ЦОГТ
www.iz.ru