x

"Балетын хөгжил" сан Монгол бүжигчдийг Олон улсад дахин нээлээ

Дэлхий нийтээрээ хөл хорионд байгаа энэ өдрүүдэд урлаг, спортын олон чухал арга хэмжээ цахимаар зохион байгуулагдаж байна. Үүний нэг нь UNESCO-гийн ивээл дор зохион байгуулагдсан "IUCDC" буюу Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдаан байлаа.

Нийт 16 орны 1000 гаруй уран бүтээлч оролцсон, "Цар тахлын үед орон орны уран бүтээлчдийг нэгтгэх" уриан дор зохион байгуулагдсан Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдаанд Монголын бүжигчид маш амжилттай оролцсон бөгөөд энэ алтан боломжийг “Монголын балетын хөгжил сан”-гийн хамт олон Монгол орныхоо өнцөг булан бүрт байгаа бүжигчдэд олгосон юм.

"IUCDC" Олон Улсын бүжгийн уралдааны мэдээллийг хүргэх, бүртгүүлэхээс авахуулаад бүх үйл ажиллагааг тус сангийнхан зохион байгуулж, бүжигчдэд цахим уралдаанд оролцох таатай нөхцлийг бүрдүүлж өгсөн нь цар тахлын үед бүжгийн урлагийн салбарыг сэргээсэн маш чухал, онцлог үйл явдал байлаа.

Уралдаанд Орос, Герман, Канад, АНУ, Австрали, Хятад, Япон, Солонгос, Сингапур, Монгол, Малайз, Индонез, Хонконг, Макао, Тайвань, Хятад зэрэг 16 улсын 1000 орчим бүжигчин оролцсон ба эдгээрийн дунд Улаанбаатар хот төдийгүй Дорноговь, Завхан, Дархан-Уул аймгийн бүжигчид Монгол Улсаа төлөөлөн оролцож, хил хязгааргүй бүжгийн ур чадварын өрсөлдөөнд сонгодог, орчин үеийн, ардын, ганцаарчилсан болон багийн төрлүүдэд тун амжилттай өрсөлдлөө.

Ингээд хоёр сарын турш үргэлжилсэн Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдаан хоёрдугаар сарын 12-нд дүнгээ гаргахад Монгол орны өнцөг булан бүрээс өрсөлдсөн авьяаслаг залуус маань дэлхийн шилдэг бүжигчидтэй гайхалтай өрсөлдөөн үзүүлж, ардын, сонгодог болон орчин үеийн бүжгийн төрөлд 4 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль, тусгай байрын шагналыг тус тус хүртээд байна.

Монголын бүжгийн урлагийн шинэ залуу үе ийн сар шинийн энэ өдрүүдэд олон улсад авьяас чадвараа гайхуулж чадлаа. Энэ боломжийг нээсэн, зохион байгуулсан Гавьяат жүжигчин, нэрт балетчин Д.Алтанхуягийн удирддаг “Монголын балетын хөгжил сан”-гийн хамт олонд урлагийн халуун бүлийн өмнөөс талархал илэрхийлэх нь зүйтэй биз ээ.

Монгол Улсын Гавьяат жүжигчин, Монгол Улсын “Соёлын элч” Д.Алтанхуяг "Цар тахлын үед орон орны уран бүтээлчдийг нэгтгэх" зорилготой энэхүү томоохон уралдаанд шүүгчээр уригдан оролцсон нь мөн Монголын бүжгийн урлагийн нэр хүнд, цар хүрээ, авьяас билэг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөний илрэл билээ.

Түүний үүсгэн байгуулсан “Монголын балетын хөгжил сан” бүжгийн урлагийн үрийг соёолуулахын зэрэгцээ цар тахал, хөл хориотой энэ үед Монголын нийт бүжигчдэдээ олон улсад авьяас, ур чадвараа нээн харуулах боломж олгож буй нь урлагийн салбарын нэр хүндийг өргөсөн үнэ цэнэтэй хөрөнгө оруулалтаар яах аргагүй нэрлэгдэж байна.

Олон улсын бүжгийн уралдаанд дорнын нарыг мандуулж, ардын болон шилдэг үзүүлбэрийн төрөлд тэргүүлсэн Дорноговь аймгийн “Саруул дэнж “ хамтлаг, “Монголын балетын үндэсний сургууль” болон бусад уран бүтээлчдийг бахархалтайгаар танилцуулъя.


"IUCDC" УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН МОНГОЛ БҮЖИГЧИД

Ардын бүжгийн төрлийн Жуниор / При-Жуниор ангилалд

  • Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын дэргэдэх “Саруул дэнж” хамтлаг алтан медаль болон “Шилдэг үзүүлбэр”-ийн шагнал хүртэв.

Ардын бүжгийн төрлийн Жуниор / При-Жуниор ангилалд

Алтан медаль 

  • О. Мишээл

  • Г. Энгүүн

Мөнгөн медаль

  • Я. Түмэн-Эрдэнэ 

  • А. Биндэръяа 

  • М. Энхжин

Хүрэл медаль

  • Х. Хонгорзул 

  • Э. Эмүжин

Тусгай байр

  • Нийслэлийн 84-р дунд сургуулийн сурагч Ц.Эрхсаран


Ардын бүжгийн төрлийн Сениор ангилалд:

  • Монголын балетын үндэсний сургуулийн багш Ё.Дамчаабадгар алтан медаль болон “Шилдэг үзүүлбэр”-ийн шагнал хүртэв.

  • Завхан аймгийн уран бүтээлч, бүжиг дэглээч Э.Амаржаргал мөнгөн медаль хүртэв.

Сонгодог бүжгийн төрөлд:

  • Дархан-Уул аймгийн “Гладнес” клубын баг Тусгай байр эзлэв.

  • Бүжигчин Ц.Молор “Хичээл зүтгэл”-ийн шагналын эзэн болов.

Орчин үеийн бүжгийн төрөлд:

  • Ц.Молор, О.Уянга нар Тусгай байрт шалгарав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 12 цаг 13 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 12 цаг 15 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 12 цаг 28 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 12 цаг 32 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 12 цаг 34 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 12 цаг 35 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 12 цаг 38 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 12 цаг 42 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 12 цаг 45 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 13 цаг 2 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 15 цаг 22 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 15 цаг 40 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 17 цаг 12 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 17 цаг 14 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 17 цаг 15 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 17 цаг 16 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 17 цаг 19 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 17 цаг 23 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 17 цаг 26 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 17 цаг 35 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда...
Top