Одоо үргэлжлэх урт хөл хорионы үеэр эрчээ улам нэмэх апп бол Clubhouse байх нь ээ. Харамсалтай нь одоохондоо Apple хэрэглэгчид энэхүү апп-г ашиглах боломжтой.
Дуу хоолойгоороо нэгдэж хүрээлэл үүсгэн цагийг зугаатай, үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг энэ апп олгож байгаа. Үүсгэн байгуулагч Паулын энэ аппыг зохион бүтээсэн гол филлосоп нь хэн бүтээнэ, хэн үүсгэн байгуулна түүнийг дэмжих тухай санаа аж. Нэг талаас чи өөрөө өрөө үүсгээд, өөрийнхөө түүх, санааг бусадтай хуваалцан модератор болох боломжтой бол ийм төрлийн иргэний эр зориггүй хэрэглэгчид өрөө, өрөө хэсээд хүссэн өрөөнийхөө баруун хаяанд баахан удаж болно эсвэл өөрөө хүсвэл “аяны хундага гэдэг” шиг микрофон хүсээд тэр өрөөнд ярьж болох нь ээ.
2019 онд анхны хувилбараа цацаж байсан энэхүү апп пандемикийн үеэр тэсрэлт хийв. Дуу хоолой бол хүн төрөлхтний салшгүй, чухал хэсгийн нэг. Магадгүй тийм ч учраас радио хамгийн анхны медиа болон энэ олон жил хэлбэрээ өөрчлөн агуулгаа алдалгүй оршин тогтсоор байгаа байх. Нөгөө талаас хүнд хүнтэй харилцах, бусдыг сонсох, өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ ямар ч үед байсаар байсныг хөл хорионы үеэр улам илүү ухамсарлав.
Монголын хэрэглэгчдийн үүсгэсэн онцлох өрөөнүүд юу байсан бэ гэвэл дуучин Сарантуяа, дуурийн дуучин Ариунбаатар зэрэг акулаад зүгээр л сэтгэлийн дуудлагаараа, ямар нэгэн хөтөлбөр тусгайлан зассан тайзгүйгээр тэр өрөөнд цугласан хүмүүсийн чих, зүрхийг эзэмдэв.
Түүнээс гадна эрүүл мэндийн салбарынхан тэр дундаа залуу эрдэмтэд, анагаахын багш нар, айти хөгжүүлэгчид, өвчтөний төлөөллүүд тал талаас нэгдээд эрүүл мэндийн салбарын эргэн тойрныг бүр нэг нууж хаах юмгүй яавал урагшилж болох вэ гэдэг дээр олон ургальч үзэл санаа, туршлага мэдлэг дээр суурилсан 6 цаг гаруйн халуун яриа өрнүүлэв. Энэ мэтээр салбар бүрийнхэн хоорондоо санал солилцох нэгдэж үр бүтээлтэй ашиглах боломжтой гэдгийг жишээлэв. Мөн англи хэл дээр маш олон өрөөнүүд энд тэндгүй өрнөж байв. Playtime-аар ядрах завгүй майхан хэсэж явдаг шиг л сонирхолтой мэдрэмж анх Clubhouse-руу шагайж буй хүнд төрөх биз.
Яг салбартаа хийх ёстой юмаа хийгээд, ахих ёстой шатаараа ахиад, гадны зах зээлд гарчихсан авах юм ихтэй нуугдсан эрдэнэсүүд энэ аппд их байлаа. Хажуугаар нь болзооны цэг шиг, танилцах апп шиг ашиглах өрөө ч бас энд тэнд байна лээ. Инстаграм, фэйсбүүк, ютүб дээрээ ярьдаг өнөөх л юмаа ярьдаг өнөөх л нөлөөлөгчдийн өрөө ч тэнд байна лээ.
Үүсгэн байгуулагчийн үндсэн санаа шиг өөрөө өөртөө хүчтэй хүрээлэл, хүмүүсээ олж авъя гээд хайвал үнэхээр чанартай өрөө олон байна лээ, ороод сонирхоод цагийг зугаатай биш үр бүтээлтэй өнгөрөөгөөрэй гэдэг санаагаа давтаад энэ бичлэгээ дуусгая.
Б.Бүжлхамаа