Walt Disney компани Марвелийн кино комикс "Хар барс" киногоор Африк орны тухай өгүүлэх олон ангит кино бүтээхээр болжээ.
Киноны найруулагч Райан Куглертай хамтран ажиллах гэрээгээ сунгасан тухай Deadline сүлжээ мэдээлэв.
Шинэ гэрээ нь киноны шинэ хувилбараас гадна Disney+ сүлжээнд тавигдах Хар барсны төрлөх нутаг болох зохиомол Африк орны тухай олон ангит бүтээх талаар хийгдсэн байна.
"Райан болон түүний багтай харилцаа холбоогоо бэхжүүлсэндээ бид их баяртай байна. Удалгүй тэдний гайхамшигтай түүхүүдийг үзэж харна гэдэгт итгэл байна" гэж The Walt Disney Company мэдээлжээ.
"Хар барс" киноны эхний хэсэг 2018 онд дэлгэцнээ гарч дэлхийн кино прокатаар $1,3 тэрбум доллар цуглуулж чаджээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард киноны хоёрдугаар ангийн зураг авалт эхэлж 2021 оны долоодугаар сар хүртэл зургаан сар гаруй үргэлжилнэ гэж мэдээлж байсан ч гол дүрийн жүжигчин таалал төгссөн юм.
Гол дүрийг жүжигчин Чэдвик Боузман хорт хавдраар нас барсан бөгөөд түүнийг орлох хүнийг хайхгүй гэдгээ кино бүтээгчид мэдээлж байсан билээ.
М.ЦОГТ