x

"Би тэгш оролцоот нийгмийг эрмэлзэгч үеийн төлөөлөл" үзэсгэлэнг цахимаар үзье

ЗҮҮМ: "Би тэгш оролцоот нийгмийг эрмэлзэгч үеийн төлөөлөл" төслийн цахим үзэсгэлэн танилцуулж байна.

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн холбоо (IWFCI Mongolia) хамтран ЗҮҮМ: "Би тэгш оролцоот нийгмийг эрмэлзэгч үеийн төлөөлөл" гэрэл зургийн төслийг санаачлан 6 сарын хугацаанд хэрэгжүүлж байна.

Төслийн зорилго нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүчирхэг салбар болох гэрэл зургаар дамжуулан онцгойлон эмэгтэй уран бүтээлчдийн тэгш эрхийн дурангаар нийгмийг тольдон, тэдний үзэл санаа, дуу хоолойг нийгэмд хүргэх, ур чадварыг нэмэгдүүлэхэд оршино. Төслийг хэд хэдэн үе шаттайгаар улс орны тухайн нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулж байна.

Эхний үе шатанд баримтат гэрэл зургийн “Ц.Батзориг” сан болон хүний эрх, жендэр судлаач, бүтээлч үйлдвэрлэлийн мэргэжилтэн, багш нараас бүрдсэн багтай хамтран 5 удаагийн уран бүтээлчдийг чадавхжуулах сургалтыг Австралийн ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр 2020 оны 6 сарын 29-өөс 7 сарын 5-ны хооронд 100 гаруй оролцогчдод зохион байгуулсан билээ.

Дараагийн үе шат буюу “ЗҮҮМ” гэрэл зургийн уралдааныг “Тэгш оролцоот нийгэм” сэдвийн дор 2020 оны 8 сараас 2 сарын хугацаанд зарласан юм. Уралдаанд оролцогчид мэргэжлийн болон сонирхогчийн ангилалд Хөрөг, Сэдэвчилсэн 2 төрлөөр нийгмийн олон талт асуудлыг өөрсдийн бүтээлээр илэрхийлж, сургалтаас сурсан мэдлэгээ амьдралд хэрэгжүүлэх болзолтой байв.

Зохион байгуулагчид 26 уран бүтээлчийн 39 бүтээлийг хүлээн авсан бөгөөд эдгээр уран бүтээлчдээс 12 уран бүтээлч “ЗҮҮМ” уралдааны болзол шаардлагыг хангасан тул сонгон шалгаруулалтад тэнцэж, үзэсгэлэнд оролцох эрхтэй болсон. Зохион байгуулагчид тухайн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан “ЗҮҮМ” цахим үзэсгэлэнг 2020 оны 12 сарын 15-аас 2021 оны 1 сарын 15-ны хооронд зохион байгуулж бөгөөд 12 оролцогчийн 13 бүтээл #GenerationEquality хаштагтайгаар танилцуулагдаж байна.

Үзэсгэлэнд сонгон шалгарсан шүүгчдийн бүрэлдэхүүн эдгээр бүтээлээс Хөрөг, Сэдэвчилсэн төрөл тус бүрт мэргэжлийн, сонирхогч ангилалд сонгон шалгаруулна.

Харин сошиал орчинд үзэгчдээс хамгийн өндөр хандалт авсан бүтээлд “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ыг гардуулах юм.

“Миний бодлоор гэрэл зураг гэдэг зүгээр л нэг зураг бус өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлж болох арга зам юм. ЗҮҮМ: Тэгш Оролцоот Нийгмийг Эрмэлзэгч үеийн төлөөлөл сургалтанд суугаад энэ санаа минь улам бат болсон. Би өөрийнхөө санааг зовоож буй асуудалдаа бусдын анхаарлыг татаж болох юм байна гэж ойлгосон. Би зүгээр л гэрэл зургийг авах арга техникт суралцах байх гэж бодсон чин нийгэмд тулгамдаж буй асуудлыг гэрэл зургаар яаж илэрхийлж болох вэ? гэдэгт суралцсан. Тиймээс би энэ сургалтанд суусандаа үнэхээр баяртай байгаа…” хэмээн төсөлд хамрагдсан гэрэл зураг сонирхогч Ч.Итгэл ярьж байна.

Зохион байгуулагчид 2021 онд ЗҮҮМ: "Би тэгш оролцоот нийгмийг эрмэлзэгч үеийн төлөөлөл" гэрэл зургийн төслийг дахин хэрэгжүүлж, эмэгтэй гэрэл зурагчдын чадавхыг дээшлүүлэх, тэдэнд уран бүтээлээрээ дамжуулан нийгэмд өөрийн дуу хоолойгоо хүргэх боломжийг дахин олгохоор төлөвлөн ажиллаж байна.

Social media hashtags: #би_тэгш_оролцоот_нийгмийг_эрмэлзэгч_үеийн_төлөөлөл #GenerationEquality

@АНУ дахь МУЗ

@Австралийн ЭСЯ

@Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн холбоо (IWFCI Mongolia)

@Баримтат гэрэл зургийн “Ц.Батзориг” сан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 14 цаг 35 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 14 цаг 37 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 14 цаг 50 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 14 цаг 53 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 14 цаг 55 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 14 цаг 57 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 14 цаг 59 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 15 цаг 4 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 15 цаг 7 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 15 цаг 24 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 17 цаг 44 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 18 цаг 2 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 19 цаг 33 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 19 цаг 36 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 19 цаг 37 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 19 цаг 38 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 19 цаг 41 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 19 цаг 45 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 19 цаг 48 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 19 цаг 57 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда...
Top