x

2020: Хөгжмийн ертөнцийн шилдэг 20 цомог

Өнгөрсөн 2020 он бол хөгжмийн аж үйлдвэрийн хувьд сонирхолтой жил байлаа. Аялан тоглолтууд, амьд концертууд хорионд орсон ч гэсэн дэлхийн уран бүтээлчид шинэ бүтээлээр биднийгээ тасласангүй. Хөл хорионы үеэр бичигдсэн цомгууд нь ямар ч карантин бие даасан бүтээлд хориг биш гэдгийг харуулсан жил байв. 

Дуа Липа, Леди Гага, Blackpink зэргийн дээд амжилт үзүүлсэн цомгуудаас эхлээд даруухан ч гэсэн соёл талаасаа чухал байсан бүтээлүүдийг танилцуулж байна. 

Future Nostalgia, Дуа Липа

Дуа Липагийн хоёр дахь цомог нь Physical, Levitating (Da Babyтай хамтарсан), Don’t Start Now зэргийн хит бүтээлийн буянаар бид диско эринээ санагалзахад хүрлээ. Цомгийн амжилтийн тухай яриад ч хэрэггүй биз. Future Nostalgia цомог дэлхийн 113 орны хөгжмийн чартыг толгойлж байна.

Folklore, Тейлор Свифт

Карантины эхний хэдэн сард бичүүлсэн Тейлор Свифтийн найм дахь цомог фанатуудад гэнэтийн сайн бэлэг болж олон хитүүдийг тэргүүлсэн. Дуучин бүсгүйн 70 минут үргэлжилсэн цомог Альфред Хичкокийн "Хашаа руу харсан цонх" (1954) болон Шарлотта Бронтегийн "Жейн Эйр" роман зэргийн кино, уран зохиолын чимэглэлтэй маш эвсэг бүтээл болсон юм.

Gore, Lous and the Yakuza

Конголзе-Бельгийн дуучин бүсгүй анхны цомгийн танилцуулгаа амжилттайгаар хийлээ. Франц хэлийг та мэддэггүй байсан ч хамаагүй энэ цомог маш гоё дуутай (Dilemme, Soul) таны анхаарлыг урт хугацаагаар татна.

Good News, Megan Thee Stallion

Megan Thee Stallion гэдэг зогсошгүй, түрэмгий репчин бүсгүйн хүлээгдэж байсан анхны цомог нь энэ жил бидэнд дутаад байсан зүйл болж таарлаа. Цомог нь Biggie Smalls, Адины Ховард, Жазмин Салливан нарын дуунуудтай ойр ч юм шиг. Body  гэсэн ганцхан дуу энэ Хюстоны рэпчин энэ жилийн хөгжмийн од гэдгийг гэрчилнэ.

Send Them to Coventry, Pa Salieu

Гамби-Британи рэпчин далд утга агуулсан, хөгжмийн ээдрээтэй зохиомжтой өөрийн шидэт цомгоор хөгжмийн аж үйлдвэрт шуурхайлан орж ирлээ. Па Салье үг ая, африкбит, дэнсхолл, Британи рэп, R&B зэргийн стилийг чадварлаг холилдуулжээ. Үр дүн нь сэтгэгдэл төрүүлэхээр. 

Positions, Ариана Гранде

Өнгөрснөө ардаа үлдээн Ариана Гранде бусадтэй нийлэн айлгүй, хөгжилтэй цомог бүтээсэн билээ. Хамтрагч нар нь Виктория Моне, London On Da Track, Doja Cat, The Weeknd байв. Дуучин бүсгүйн цомог дахь Positions зохиомж нь оны шилдэг синглүүдийн нэг гэгдэв. 

Kick I, Arca

Венесуэлийн дуучин бүсгүй ба хөгжмийн продюссер Acra нар Бьорк, Росалия, Sophie, Shygirl нарын хамт дэлхийн поп хөгжмийн жинхэнэ тэргүүлэл болсон цомгийг энэ онд бүтээжээ.

Twice as Tall, Burna Boy

Энэ цомог дээр Их Британийн продюссерүүд Jae5, P2J, Америкийн Андерсон Пак, Тимбалэнд мөн Нигерийн LeriQ и Rexxie нар ажиллаж, трекийн бичлэгт Stormzy Real Life, Крис Мартин Monsters You Mad), Йуссу Н’Дур нарын дуучид оролцов. Нигерийн супер одын тав дахь цомог нь түүний уран бүтээлийн амбицийн биелэл болжээ. 

Man on the Moon III: The Chosen, Kid Cudi

2020 оны эцэст амжин гаргасан цомог нь Кид Кадийн MOTM гурвалын сүүлчийнх нь болж байна. Хөгжмийн хорхойтнууд 2009 онд хоёр дахь цомог нь гарснаас хойш түүнийг хүлээж байлаа. Фитүүдийн дунд Фиби Брижерс (Lovin’ Me), Pop Smoke, Британи рэп Skepta (Show Out) нар, харин сэмплороор нь Том Хэнкс "Шоовдорлогч"(2000) "Скотт Пилигрим бүгдийн эсрэг" (2010) киноноос дуугаа оруулжээ. Үр дүнд нь ер бусын зохиомжтой, нэлээд хачин мөртлөө сайхан аяын зохиомж үүсчээ.

After Hours, The Weeknd

After Hours цомогт Канад дуучин 1980-аад оны синти-попоос эхлээд 1990-ээд онуудын гараашийн рок хүртэлх бүхий л стилиэр чөлөөтэй жонглерджээ. “Грэмми” шагнал  цомгийг “үнэлээгүй” орхигдуулсан  ч  After Hours нь хөгжмийн хорхойтнуудад сайхан бэлэг боллоо.

Ungodly Hour, Chloe x Halle

Атланта хотын эгч дүү хоёр бүсгүйн R&B-цомог сэтгэл гижигдсэн дуугаа Disclosure, Mike Will Made It, Скотт Сторчийн хамт бүтээв. Гүйцэтгэх продюсер нь Бейонсе байв.

Big Conspiracy, J Hus

Британи рэпчины хоёр дахь цомог Их Британиас гадуур анхааралд өртөөгүй ч түүний чухлыг өчүүхэн ч үгүйсгэхгүй. 

Chromatica, Леди Гага

Леди Гага хөгжмийн тайзнаа бүрэн агуулгаар эргэж ирснээ зарлалаа. Түүний зургаа дахь цомог 2008 онд жилийн The Fame болсон цомгоос хойш хөгжмийн хорхойтнуудын хүлээж байсан диско-поп-хит нь болж чадлаа. Ийм л Гагаг бид санажээ.

Sawayama, Рина Саваяма

Ази-британи дуучин бүсгүй Dynasty цомгоороо трэш-метал, электро, хай-энержи стилийн лабиринтаар аялуулж байна. Түүний XS трек дэлхийн поп-чартуудад амжилттай аялаж байгаа. Ихээхэн сонирхолтой, “хачирхалтай” гэмээр цомог.

Untitled (Black Is), Sault

Британи дуучин бүсгүй Клео Сол, Чикагогийн рэпчин бүсгүй  Kid Sister нарын хамтлаг Жорж Флойдын үхэлд хэрхэн хандаж буйгаа харуулсан улстөржсөн цомгийг гаргажээ. 

Industry Games, Chika

Industry Games дөнгөж долоон дуутай хорьхон минут үргэлжлэх учраас түүнийг мини цомог гэвэл таарах байх. Гэхдээ хөгжмийн чанар нь бүхнийг нөхнө. Хамгийн сүүлд нь Барак Обамагийн дуртай Crown трек дуулагдана. 

The Album, Blackpink

K-popын хатан хаан нэрээ 24 минутын цомгоор баталгаажууллаа. Цомгийн бичлэгт Селена Гомес (Ice Cream), Карди Би (Bet You Wanna) нар оролцжээ. Жису, Женни, Розэ, Лиса нарын хамтлагийн гоёмсог бүтээл.

Take Time, Giveon

Калифорнийн энэ шинэ дуучин жилийн сайнаар өнгөрөөж байна. Нэгд тэр Дрейкийн хамт Chicago Freestyle трекийг бичүүлж, одоо түүний анхны энэ цомог "Грэмми" шагналд нэр дэвшжээ.

YHLQMDLG, Bad Bunny

Пуэрто-Рикийн реггетон стилийн супер од гайхамшигтай цомог гаргасан нь Spotify дээр сонсолтоор тэргүүлж байна. Түүний анхны El Último Tour del Mundo цомог ирээдүйн үлгүйцэтгэх үзлийн эсрэг байгаа бол YHLQMDLG гэх энэ цомог нь ихээхэн өөдрөг сэтгэгдэлтэй. Дуунуудыг үдэшлэгийнх гэж болно.

Punisher, Фиби Бриджерс

2021 оны "Грэмми" шагналд нэр дэвшээд байгаа цомгуудтай харьцуулахад Фиби Брижерсийн хоёр дахь цомог нь өөрийгөө уудалсан нэлээгүйд барзгар гэхээр. Гэлээ ч гэсэн Лос-Анжелесийн 26 настай дуучин залуугийн энэ цомог  хүндхэн өнгөрч буй оны бидний сэтгэл санааны илэрхийлэл болж чадлаа. I Know The End гэсэн айдастай сонсогдох нэртэй дуугаар уг цомог төгсдөг.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 14 цаг 30 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 14 цаг 32 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 14 цаг 45 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 14 цаг 49 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 14 цаг 50 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 14 цаг 52 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 14 цаг 55 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 14 цаг 59 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 15 цаг 2 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 15 цаг 19 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 17 цаг 39 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 17 цаг 57 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 19 цаг 29 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 19 цаг 31 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 19 цаг 32 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 19 цаг 33 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 19 цаг 36 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 19 цаг 40 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 19 цаг 43 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 19 цаг 52 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда...
Top