"Ээгий" косметикийн үүсгэн байгуулагч Б.Энхчимэг “OMC Hairworld” дэлхийн тэмцээнээс хуримын нүүр будалтын төрөлд алтан медаль хүртэж, дэлхийн аварга болжээ.
Өмнө нь тэрээр “Үндэсний шилдэг Трэйнер”-ийн цомыг хүртэж байсан юм.
“OMC Hairworld” тэмцээн цахимаар болж өндөрлөсөн ба нийт 2000 гаруй оролцогчийн 10000 бүтээл өрсөлдсөн байна.
Дашрамд дуулгахад, Монголын үсчин гоо засалчдын мэргэжлийн холбоо нь Дэлхийн холбоонд элсээд 15 дэхь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд Монгол Улсын багийг дэлхийн олон тэмцээнд оролцох үүд хаалгыг нээж өгсөөр ирсэн юм.