x

Жинхэнэ ”АХМАД”

Өвөрмонголын цахим соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна.

Соёлын өдрүүдээр Solongonews.mn сайтад байршсан хуудасны “Кино наадам” буланд Хятадын хамгийн сүүлийн үеийн, үзэгчдийн таашаалыг ихээр хүртсэн 11 киног Монгол хэл дээр  хоёр хоног тутамд байршуулах юм байна.

Соёлын өдрүүдээр бидэнд санал болгосон анхны кино бол ”Ахмад”/ 中国 机长/.

2019 онд найруулсан Хятадын драма энэхүү кинонд  Хятадын залуу жүжигчид Эндрю Лаугийн Жан Ханью, Охо Оу, Ду Жианг, Юань Цуань, Жан Тяньай, Ли Цин, Жан Ямэй, Ян Киру нар тогложээ.  Киног Сычуаний агаарын тээврийн компанийн 8633 дугаар нислэгийн үед тохиолдсон болсон явдлаас сэдэвлэн бүтээжээ.  Киноны нээлт 2019 оны есдүгээр сарын 30-нд Хятадад болсон байна.

2018 оны 5-р сарын 14-ний өдөр Сычуаний агаарын тээврийн 3U8633 дугаартай Airbus A319 онгоц Чунцинаас Лхас /Төвд/-ыг чиглэн нисэх үед 32000 фут өндөрт нисгэгчийн бүхээгийн урд талын шил хагарснаар гол үйл явдал өрнөдөг.  Энэ үед хоёрдугаар нисгэгч цонхоороо сорогдсон ч түүний хамгаалалтын бүс нь авардаг. Аймшигт нөхцөл байдалтай нүүр тулсан ахмад Лю Чуанжиан болон түүний багийнхан энэ хүнд үеийг хэрхэн тайвнаар даван туулж байгааг  харуулдаг. Хэрэв надад ийм зүйл тохиолдсон бол ч... За мэдэхгүй ээ. Сэтгэл догдлон үзлээ. 

Тэд найдвараа алдаагүй ээ. Хамгийн гол нь  зохион байгуулалт сайтай, хамтын ажиллагааны ачаар нислэг Чэнду Шуанлиугийн нисэх онгоцны буудалд ослын буулт хийж чадсан юм.  Хамгийн гол нь  энэ нислэгийн нэг ч зорчигч гэмтэлгүй онгоцыг аюулгүй газардуулж чаддаг. Онгоцонд байсан 119 зорчигчийн амийг аварсан багийн есөн гишүүд бүгд бодит хүмүүс гээд боддоо. Ахмад Лю Чуанжяныг "Хятадын ахмад Сулли" хэмээн  нэрлэх болсон байна.

Харин кино зохиолын хувьд хуучлахад,

Бээжингийн "Бона Филм Групп ХХК нь "Ахмад" киноны материалыг бүрдүүлэх өргөдөл гаргасан бөгөөд зохиолыг нь Сю Жиёонг  гэгч бичсэн  байна. 

Найруулагч Лю Вэйцян нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө  сонгон шалгаруулалтын шалгуур нэлээд хатуу байсан. Нэг ёсондоо цусны даралт ихсэх буюу артерийн гипертензи, зүрхний өвчин гэх мэт өвчтэй хүмүүсийг кинонд оролцуулахыг хориглосон байв.  Киноны зураг авалтыг Хятадын ИНЕГ-ын дэмжлэг, туслалцаатайгаар хийжээ. Киноны үйл явдлаар Хятадын Иргэний нисэхийн үйл ажиллагааг сурталчлахын тулд иргэний нисэхийн янз бүрийн хэлтсээс олон зуун мэргэжилтнүүд уг киног бүтээх, зураг авалтад оролцсон байна. 

Харин жүжигчид баатруудын дүрийг бүрэн дүүрэн гаргахын тулд тухайн газар дээр нь очиж, нислэгийн багийнхан болон тухайн үеийн зорчигчидтой уулзаж,  нэг ёсондоо судалгааны ажил хийсэн гэж байсан.

Нисгэгчдийн баатарлаг үйлийг том дэлгэцийн үзэгчдэд нээлттэй, бодитоор харуулахын тулд "Бона Филм" компани 1:1 харьцаатай airbus A319 симулятор бүтээхэд 30 орчим сая юанийн хөрөнгө оруулалт хийж, хөдөлгөөний платформыг ашиглан онгоц огцом унаснаас болж үүссэн овойлт, толгой эргэх хөдөлгөөнийг хүртэл  маш сайнаар дүрслэн харуулж чадсан гэж үзэж байна.

Үүний тулд "Оддын дайн", "Капитан Америк", "Тор 3" цуврал киноны тусгай эффектийг бүтээсэн Холливудын багийг авчирч хамтран ажилласан байгаа юм. Жүжигчид бүгд зураг авалтын өмнө нарийн мэргэжлийн сургалтанд хамрагдаж байсан гэнэ. Нисгэгчид буюу Жан Ханю, Оу Хао, Ду Жианг нар өглөө онолын хичээлд сууж, үдээс хойш  нь симуляцийн кабинд онгоц жолоодох ур чадварыг эзэмших дадлага хийсэн байна.

Нисгэгчийн дүрд тоглодог гурван жүжигчин мэргэжлийн жолоодлогын сургалтад хүртэл хамрагдсан гэж байгаа.  Гайхалтай биш гэж үү. 

Осол болсон үед гэмтсэн нисгэгчийн дүрийг гаргах гэж Оу Хао гурван цагийн турш тусгай эффекттэй нүүр будалт хийлгэж байсан байна. Түүний баруун нүдийг бараг бүхэлд нь тусгай эффект бүхий будгаар бүрхсэн байв. Ийнхүү ихээр будуулснаас болж нүүрээр  олон жижиг улаан юм туурч харшил  өгч эхэлсэн байна. Гэсэн хэдий ч будуулсаар зураг авалтаа  дуусгасан гэж дурсан ярьжээ.

Сычуань Эйрлайнсийн  онгоцны ахмад Лю Чуанжиан  жүжигчин Жан Ханью

Сычуань Эйрлайнсийн онгоцны ахмад Лю Чуанжианыг энэхүү баатарлаг үйлс бүтээснийх нь төлөө 5 сая юань /730 000 ам.доллар/-иар шагнаж урамшуулсан байна. 

Тэрээр тус компанид нисгэгчээр ажиллахыынхаа өмнө Лю Сычуань мужийн "PLA Air Force No 2" нислэхийн коллежийн багшаар 10 жил ажилласан бөгөөд 2006 онд агаарын тээврийн компанид ажилд оржээ.

ТА БҮХЭН КИНОГ ЭНД ДАРЖ ОРЖ ҮЗНЭ ҮҮ!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 14 цаг 32 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 14 цаг 34 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 14 цаг 46 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 14 цаг 50 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 14 цаг 52 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 14 цаг 53 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 14 цаг 56 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 15 цаг 1 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 15 цаг 3 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 15 цаг 20 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 17 цаг 40 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 17 цаг 58 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 19 цаг 30 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 19 цаг 33 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 19 цаг 33 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 19 цаг 35 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 19 цаг 37 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 19 цаг 41 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 19 цаг 44 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 19 цаг 54 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда...
Top