Бид “Матар”, “Пионерийн үнэн”, “Залгамжлагч” захиалан үздэг байсан цагаар америк өсвөрийн үеийн барууны амьдралын давуу талыг танин мэдэхгүй алдартай хэлбэрээр тайлбарласан “Horror Stories”, “True men” эсвэл “Adventure” сэтгүүлийг уншдаг байлаа. Ухаалаг, энэрэнгүй, мөнхийн гэх ардчилыг бусад орнуудад дэлгэрүүлэх шаардлагатайг дэмжихээс гадна эдгээр сэтгүүдэд эрэлхэг зоригтой америк цэргийнхэн Дэлхийн хоёрдугаар дайнд Гуравдугаар рейхыг хэрхэн ялан дийлснийг өгүүлэн зурдаг байлаа. Сэтгүүлийн өгүүлэгүүдийг маш дэгжин гоё, олон тооны зургаар дагалдуулан чимдэг байв.
Horror Stories эсвэл Adventure сэтгүүлүүд галзуутай олон хувиар хэвлэгдэж, зураачид, өгүүллэгийн зохиолчид дээд зэргийн өндөр шагнал авдаг байсан нь гайхаад байх зүйл биш байлаа.
Бал бурмын урхи
Бал бурмын урхи гэдэг нь хуучныг туршин шалгагдсан арга юм! Нэг гоо бүсгүй немцийн цэргүүдийн анхаарлыг татан зогсож байх зуур отрядын бусад гишүүд отолтонд суун тэднийг бут ниргэхээр бэлтгэж байна. Нуувчаас орчин үеийн дизайнерийн загвараар хувцасласан, дэгжин үстэй гурван бүсгүйчүүд үсрээд гарч ирэх цагаар гитлерийн цэргийнхэн алмайрч өгнө биз дээ! Май та нар, энд чинь Зүүн фронт биш!
Цайвар үст барьцаалагджээ
Сэтгэл догдлуулахаар жүжиг. Самурайтай адилхан офицер гоо бүсгүйг барьцаалжээ. Залуус болгоомжгүй ямар нэгэн алхам эмгэнэлд хүргэнэ гэдгийг ойлгож байна. Тиймээс шилдэг мэргэн бууч нь өөдгүй амьтанг буудах болно.
Бөөнөөр хорих лагериас зугтаж байгаа нь
Зурагт юу дүрслэгдэв? Эмэгтэйчүүдийн бөөнөөр хорих лагерь. Эмэгтэй хоригдлуудыг кутюрын стильлэг нэгэн янзын даашинзаар хувцаслажээ. Эрчүүд нь тэднийг чөлөөлөхөөр өргөст торыг төмрийн хайчаар хайчилж байна. Бүсгүйчүүдийн нэг нь тэднийг урамшуулахаар бүжиглэнэ. Германы хоёр цэрэг буугаа бариад гүйн ирж харагдана. Бүсгүйчүүд тэднийг ирэхээс өмнө амжин зугтана гэсэн найдлага байгаа.
Хаданд авирагч бүсгүй
Америкийн хоёр цэрэг хадтай уулаар дайснаас зугтаж германы хэдэн танкчид тэднийг мөшгөн хөөнө. Ууланд авирах дал туршлагагүй, уулчдын тоног төхөөрөмжгүй тэд аврагдаж чадахгүй мэт. Гэнэт тэдэнд гоо үзэсгэлэнтэй уулчин бүсгүй туслахаар гарч ирэн олс хаян өглөө. Хэдхэн алхам. Аврал тун ойртжээ.
Ширэнгэн ойн бүсгүйчүүдийн “хаан”
Халуун бүсийн нэгэн аралд Японтой дайтаж байгаа үйл явдлаас үндэслэсэн зураг. Сайн, зоригтой залуу ноцтой шархаджээ. Аралд амьдардаг ширэнгэн ойн амазоны гэгдэх эмэгтэйчүүдийн отряд түүнийг тосгон руу авч явна. Тосгонд өөр хэдэн арван амазонууд бий. Залууг үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн хайр асрамж хүлээж буй!
Ийм чимэг зургуудаас 50-60-аад оны Америкийн адал явдлын сэтгүүлүүд чимэглэгддэг байжээ. Элдэв түүх зураачдийн үр жимсээ өлгөх хадаас нь болж, тэд өөрсдийн зөгнөлөөр муугүй мөнгө олдог байлаа.
Өнөөдөр зургуудыг харахад зугаатай. Сонирхолтой нь одоо ийм тохиолдол давалгаалахгүй. Феминистууд зураачийг сексизм сурталчиллаа эсвэл трансжендерүүд өөрсдийгөө гомдоолоо гэж буруутгах зүйл олдог цаг үе юм чинь.
М.ЦОГТ