x

The Crown цуврал ба яагаад хатан хааны амьдралыг үзэх хэрэгтэй вэ?

Ойрд хүн бүрийн чих нүдийг цар тахал, цагаан ордон хоёр их татаж байна. Трамп, Жо Байдэнийг гараа дэлгээд Цагаан ордонд оруулах уу эсвэл сунжралдаж “ерөнхийлөгч” титэмтэйгээ чадах ядахаараа зууралдах уу гэдэг асуултын хариултыг мэдэх, үгүй бол цар тахал хөл хорьсон энэ үеийг хэрхэн хүн дүрсээ алдахгүйхэн шиг туулах вэ гэдэг том сэдвүүд дээр гол анхаарал төвлөрөөд хэсэг хугацаа өнгөрөв.

Азаар хориннэгдүгээр зууны залуучуудад хэн нэгний санал болгосон эсвэл олон нийтийн бөөнөөрөө үзэж дагасан жум түмэн кино, ном зохиолын дарамтанд дараастай байдаг үеийнхэн билээ.

Хэрвээ танд хэн нэгэн санал болгож амжаагүй, эсвэл танд санал болгосон ч та үзэж амжаагүй бол The Crown буюу Титэм цувралыг эхнээс нь үзэхийг бидний зүгээс санал болгоё.

Арваннэгдүгээр сарын 15-нд Нетфликсийн Английн хатан хаан II Элизабетийн амьдрал, цаг үеийн эрс сэргэн босолтын талаар хийсэн цувралын дөрөв дэх бүлэг олны хүртээл болсон. Дөрөв дэх бүлэг дээр “бидний” хайртай энэ гэр бүлийн хамгийн алдар нэртэй гүнж Дианагийн дүр орж ирсэн. Энэхүү бүлэг цацагдснаас хойш гурван сая гаруй уншигч Их Британий хаан ширээний тухай нийтлэл, түүний дотор хатан хааны гэр бүлийн аль нэгнийх талаар хайлт хийж, нийтлэл уншжээ. Мэдээж энэ цуврал баримтат кино биш. Магад баримтат кино байсан бол хүмүүсийн анхаарлыг ингэтэл татахгүй, олон мянган үзэгчдийг байлдан дагуулахгүй байсан биз. Гэхдээ л энэхүү цувралыг үзсэнээр түүхийн анхан шатны мэдээлэлтэй болно гэдэгтээ итгэлтэй байж болно. 

Энэ цуврал дөрвөн бүлэг, нийт дөчин анги хийгдсэн байгаа. Кино Элизабет гүнж гэрлэж байгаагаар болон Уиллим Черчиль хоёр дахь удаагаа Английн ерөнхий сайд болж байгаагаар эхэлдэг. Нэг бүлэг арван ангитай бөгөөд анги бүр нь гүн гүнзгий утга агуулга, бүүдгэр ихэмсэг өнгө будгаар бүтсэн байдаг.

Дашрамд, англи хэл сураач гэж бүр бусдаар загнуулан барин залхан сурж байгаа хүмүүст агуу Английн түүхийн нэг хэсгийг үзэнгээ яруу тансаг үгийн баялагтай болох, үг өгүүлбэрийн холбоос хэрэглээнд болон утганд яаж шингэж, гагнагдаж гарч ирдэгийг харах, сурах, дагах сайхан боломж гэдгийг дуулгая. 

Та хэзээ нэгэн цагт англи хүн морь унахдаа “Go, go” гэж хэлдэг нь бид морь уралдахыг харахдаа “Гүүг, гүүг” гэдэгтэй холбоотой байж магадгүй юм гэж бодож байсан уу? Энэ цувралын хэсгээс ийм дур зураг олж хараад “шогширсон” хүний хувьд тансаг хэлтэй болох хүсэлтэй хүмүүст заавал үзэх ёстой кино шүү гэж зөвлөе.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 14 цаг 41 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 14 цаг 43 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 14 цаг 56 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 14 цаг 59 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 15 цаг 1 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 15 цаг 3 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 15 цаг 5 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 15 цаг 10 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 15 цаг 13 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 15 цаг 30 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 17 цаг 50 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 18 цаг 8 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 19 цаг 39 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 19 цаг 42 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 19 цаг 43 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 19 цаг 44 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 19 цаг 47 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 19 цаг 51 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 19 цаг 54 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 20 цаг 3 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда...
Top