“Шүүдэр” продакшны хоёр дахь түүхэн сэдэвт кино төсөл "Хотулун гүнж" уран сайхны киноны анхны тизер цацагдлаа. Өрнө дорны түүхэнд мөнхөрсөн гоо үзэсгэлэнт, хүчит бөх гүнж Хотулуны дүрд жүжигчин, модель М.Цэрэндолгор тогложээ.
Б.Шүүдэрцэцэгийн ижил нэрт зохиолоор эх аван бүтээгдэж буй "Хотулун гүнж" киноны ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал, ерөнхий зураглаачаар Г.Бат-Ирээдүй, ерөнхий зураачаар Л.Батбилэг ажиллаж байна.
"Хотулун гүнж" уран сайхны кино нээлтээсээ жилийн өмнө тизер нь цацагдаж байгаа аж. Тизерийн хөгжмийг Г.Даваахүү бичсэн бөгөөд кино баг "Монгол мохошгүй" гэсэн уриатай ажээ.
Киноны зураг авалт 50 гаруй хувьтай явж байгаа аж.
Түүхэн, тулаант төрлийн энэхүү кино 2021 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийхээр товложээ.
Дашрамд дурьдхад, жүжигчин М.Цэрэндолгор ОХУ-д Театр урлагийн дээд сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн бөгөөд өмнө нь "ТюТю" бүрэн хэмжээний уран сайхны кинонд гол дүр бүтээж байсан юм.