“Пянз цуглуулагчдын клуб” групп, “Red Mars Entertainment” хамтран “UB Record Fair-2020” пянзны яармаг худалдааг зохион байгуулах гэж байна.
Яармаг худалдааны арга хэмжээ Монгол урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд байрлах “Сэнгэраги” арт галерейд “Хөгжимтэй холбоотой бүхнийг нэг дороос” уриатайгаар нийтэд хүрч байна.
Тус арга хэмжээнд пянз, цомог, кассет, хөгжмийн ном, сэтгүүл, зурагт хуудас, гэрэл зураг, дүрслэх урлагийн бүтээл дэлгэгдэхээс гадна энэ төрлийн цуглуулгатай хүмүүс хоорондоо солилцож болох аж.