Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нар түүхэн үйл явдлыг тохиолдуулан "Хотын уянга" дуу бүтээжээ.
Түүхийг сөхөн харвал 1639 онд нүүдлийн Өргөө цогцолж шашны төв байсаар 1778 онд одоогийн Сэлбэ голийн эрэгт нүүдэллэн ирж хөдөлгөөнгүй суурьшин, шашин ба улс төр, худалдааны хот болон тэлсээр өнөөгийн Улаанбаатар хот буй болсон билээ.
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 1,539,810 хүн амьдарч байна.