Монголын хип хоп урлагт өөрсдийн байр суурийг эзэлж, уран бүтээл бүрээрээ өвөрмөц өнгө аяс мэдрүүлдэг Люмино хамтлаг 22 нас хүрэх гэж байна.
Тэд хамтлагийнхаа 22 насны төрсөн өдрийг энэ баасан гаригт буюу аравдугаар сарын 9-нд “Зайсан хилл”-д тэмдэглэхээр болжээ.
Тоглолтын VIP тасалбар 150 мянга, энгийн тасалбар 40 мянган төгрөгийн үнэтэй байна.