x

Лев Толстойн "Анна Каренина", "Дайн ба Энх" болон түүний зохиолоор бүтээгдсэн шилдэг кинонууд...

Лев Толстойн "Анна Каренина", "Дайн ба Энх" болон өөр таван зохиолоор бүтээгдсэн шилдэг кинонууд...

Аугаа сонгодог зохиолыг дэлгэцэнд буулгах хэцүү. Ном нь ямагт киноноос дээгүүр гэж олон хүн маргана. Энд мэтгэлцэж болох юм гэдгийг доорхи кинонууд харуулж өглөө. Лев Николаевич Толстойн  зохиолоор сэдэвлэн хийгдсэн дэлгэцийн эдгээр кинонууд нь жинхэнэ урлагийн бүтээлүүд болж чадсан юм. Суут зохиолчийн 192 насны ойг тохиолдуулан эдгээр кинонуудыг танилцуулж байна.

Оросын агуу зохиолч Лев Николаевич Толстой 1828 оны есдүгээр сарын 9-нд төржээ.

Их зохиолчийн онч үгнүүдээс:

  • “Хийсэн сайн үйлсээр нь хүмүүсийг бид хайрлаж, хийсэн муу үйлдлээрээ тэднийг бид үзэн яддаг”
  • “Үзэсгэлэнтэй эмэгтэй тэнэг зүйл ярихад чи түүнийг ухаантай болгон сонсдог. Тэр ярьж, хийж байх нь чамд эелдэгээр харагдана. Түүнийг тэнэг юм ярихгүй, бузар зүйл хийхгүй байхад нь чи түүнийг яасан сайхан, ямар ухаантай, ёс төртэй вэ гэнэ”
  • “Яах ч аргагүй болоод ирэхэд үхэл ирж байгаа юм шиг л гэрлэх ёстой”
  • “Дарь нь биш түүнийг зохиогч нь асуудлыг шийднэ”
  • “Хүний хамгийн гайхалтай төөрөгдлийн нэг нь юу ч хийхгүйгээр аз жаргалтай байна гэдэг төөрөгдөл юм”

«Анна Каренина», 2012

"Анны Каренина" романыг дэлгэцнээ буулгасан нь хамгийн үзүүштэй кино болсон. Гайхалтай дэгжин хувцасласан Кира Найтли, Вронскийн дүрд тоглосон сайхан эр Аарон Жонсон, харьцуулах аргагүй Жуд Логийн тоглосон Каренин, тансаг найр наадам, орднуудын интерьер маш гоё буугдсан байгаа. Бид Оросыг XIX зуунд өөрөөр мэддэг. Гэхдээ энэ талаар ярьснаас гоо зүйн төгс бүтээлийг үзэн таашаал авах хэрэгтэй бус уу?

«Анна Каренина», 1967

Кине матографын сонгодог болсон бас нэг кино. Александр Зархийн бүтээл номын бичлэгт их ойр. Татьяна Самойлова, Василий Лановой хоёр номын баатруудыг дэлгэцнээс шилдгээр амилуусныхаа төлөө хэдэн үеийн бишрэл байлаа.

«Дайн ба энх», 2016

Британийн мини-сериалыг туульсийн цар хүрээгээр бүтээсэн. Хувцасны зураач, тайз чимэглэгчдийн бүтээл мөн хөгжмийн сонголтууд нь шилдэг. Зургаан хэсгээр романы өргөн утга санааг гаргаж чадсан ба найруулагч романы уур амьсгалыг бүрэн гаргахаар ихээхэн хичээжээ.

«Дайн ба энх», 1965

Романыг хамгийн шилдгээр, өргөн цар хүрээгээр дэлцнээ буулгасан кино энэ байх. Сергей Бондарчук киногоо бүтээхдээ зургаан жилийг зарцуулсан ба үр дүнд гадаад хэлний шилдэг кино номинацийн Оскар ба Алтан бөмбөрцөг шагналууд. Тэр цагийн Зөвлөлтийн киноны гол одод Людмила Савельева, Вячеслав Тихонов, Олег Табаков, Сергей Бондарчук, Ирина Скобцева нар гол дүрийг бүтээжээ.

«Крейцерийн эгшиглэнт аялгуу», 1987

Энэ бүтээл Толстойн туужаар хийгдсэн шилдэг кино яахын аргагүй мөн. Замын хань нь эхнэрээ хардснаас болон хэрхэн хөнөөснөө ярьдаг сэдэв нь сонгодог бүтээлийн хувьд баймааргүй ердийн сэдэв. Гэхдээ Василий Позднышевйн дүрийг бүтээсэн Олег Янковский хожим ярихдаа түүнийг өөрийн шилдэг дүр гэсэн юм.

«Лам эцэг Сергий », 1978

Толстойн драмын тууж хөөрөнгүй залуу Степан Касаткины тухай өгүүлдэг. Дээдсийн амьдралаас уйдсан тэр лам болохоор шийднэ. Хүмүүсээс зугтаж болно. Харин өөрөөсөө?... Гол дүрийг нь Сергей Бондарчук бүтээжээ.

«Кавказад олзлогдсон хүн», 1996

Толстойн ийм нэртэй өгүүллэгийн орчин үеийн чөлөөлт сэтгэмжид Сергей Бодров, Олег Меньшиков хоёрын бүтээсэн хүчтэй хоёр эр хүний дүрийг онцолж болно. Сонирхолтой нь киноны зураг авалт Орос-Чеченийн дайны үеэр хийгдсэн нь түүнийг их үнэмшилтэй болгожээ. Кинонд мэргэжлийн бус нутгийн жүжигчин эмэгтэй Сусанна Мехралиева тоглож байсныг мэдсэн Чеченийн дайчид киночдыг олзлон авсан байв. Гэвч яриа хэлцлийн явцад тэднийг чөлөөлж зураг авалт үргэлжилжээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 14 цаг 52 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 14 цаг 54 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 15 цаг 7 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 15 цаг 10 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 15 цаг 12 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 15 цаг 14 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 15 цаг 17 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 15 цаг 21 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 15 цаг 24 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 15 цаг 41 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 18 цаг 1 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 18 цаг 19 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 19 цаг 51 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 19 цаг 53 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 19 цаг 54 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 19 цаг 55 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 19 цаг 58 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 20 цаг 2 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 20 цаг 5 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 20 цаг 14 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда...
Top