x

Амь орсон үлгэр: Анхны диснейлэнд 65 нас хүрлээ

Алиса ба Бүрх малгайтантай цайлах, Реми хүртэл жижгэрч, Гюстогийн рестораны гал зуухаар зочилж, Лондон, Неверлендын шөнийн тэнгэрээр Питер Пэнийн хамт хамт нисч, Жек Болжморын хамт далайд хөвөх зэрэг бусад ид шидийг 65 жилийн өмнө “дэлхийн хамгийн аз жаргалтай газар" Диснейледыг байгуулсан Уолт Диснейгүйгээр хийж болохгүй  байлаа.

 

Бүхнийг жаргаах мөрөөдөл

Уолт Дисней Диснейлендээ байгуулахаар 1930–1940-өөд онуудад өөрийн охид Шэрон, Диана нартай Лос-Анжелесийн цэцэрлэгээр зугаалж явахдаа сэтгэжээ. Хүүхдээс нь гадна тэдний эцэг эх нь аз жаргалтай байх газар бүтээх санаа түүнд орж иржээ. Санаа нь хэдэн арван жилээр түүний мөрөөдөл болон хувирсан юм.

Нэгэн агшинд зурмал киноны мастерт Бербанк дахь кино урлангаас нь холгүй гурван га газарт “Микки Маусын цэцэрлэг” байгуулан шүтэн бишрэгчдэд бэлэг барих төлөвлөгөө боловсорсон байв. Хүмүүс байнга түүнд захидал бичин кино урлангаар нь аялах санаагаа ирүүлж байлаа. Урлангаар аялах нь түүний бүтээлийг шүтэн бишрэгчдэд хүссэн зүйлийг нь гүйцээхгүйг тэр сайн ойлгож байв...

Шинэ санаа олохын тулд тэрээр дэлхийн цэнгээний цэцэрлэгүүдээр явж үзэв. Нидерландын Эфтелинг, АНУ-ын “Хүүхдийн зөгнөлийн орон”, Гринфилд-виллиж ба Данийн Тиволигаар тэр аялав.

Дисней цэцэрлэгээ байгуулах ажилдаа ороход гурван га газар хэтэрхий бага болох нь ойлгомжтой боллоо. Зөвлөгч Гаррисон Прайсын санал болгосноор тэр Лос-Анжелесаас зүүн өмнө зүгт Анахайм дахь 65 га жүржийн төгөлтэй газрыг худалдан авчээ.

Диснейлендыг ганцхан жилийн дотор босгосон ба тэр анхны үзэгчидээ 1955 оны долоодугаар сарын 17-нд хүлээн авахад бэлэн болов. Цэцэрлэгийг тэр 17 сая доллараар босгосон ба төслөө санхүүжүүлэхээр тэр телевизийн тусламжийг өргөн ашиглажээ. Үнэн хэрэгтээ тэр нь харилцан туслалцаа байсан юм. «Диснейленд» нэвтрүүлгийг харьцангуй шинэ ABC сувгаар дамжуулах болж, телевиз цэцэрлэгийг санхүүжүүлж эхэлсэн байдаг. 1960 он хүртэл Диснейленд  нь Walt Disney Productions, Western Publishing ба ABC компаниудын мэдлийнх байв.  Цэцэрлэг нээгдсэнээс таван жилийн дараа Walt Disney Productions бусад компаниудын хувийг бүрэн худалдан авчээ.

 

Black Sunday, буюу Үлгэрийн биш эхлэл

Диснейленд 1955  оны долоодугаар сарын 18-нд анхны үзэгчдээ хүлээн авав. Өмнөх 17-ны өдөр нь зөвхөн урилгаар “Хэвлэл мэдээлийн олон улсын тойм” нэртэй арга хэмжээг зохион байгуулжээ.

Цэцэрлэгийн нээлтийг олимпийн тоглолтын нээлт шигээр улс орон даяар шууд нэвтрүүлэг явуулан түүний хөтлөгчид нь ирээдүйн Калифорний мужийн 33 дахь захирагч бөгөөд АНУ-ын  40 дэх  Ерөнхийлөгч Рональд Рейган, жүжигчин Боб Каммингс ба радио болон телевизийн хөтлөгч телеведущий Артор Линлеттер нар байлаа. Гэхдээ, гэхдээ өргөн олон ганц өдөр тэвчин оддын хамт өдрийг өнгөрөөж чадаагүй. Хаалгаа нээсэн өдөр төлөвлөсөн 11 мянгаас илүү олон буюу 28 мянган хүн цугларсан байв. Ус сувгийнхан тэр өдөр ажил хаясан тул усан оргилуурууд 40 градусын цангаанаас үзэгчдийг аварч чадсангүй. Цэцэрлэгийн нээлтийн ивээн тэтгэгч Pepsi компанийн  хийжүүлсэн ундаагаа худалдах гэсэн заль гэж олон хүн тайлбарлаж байлаа.

Нэг хэсэг нь ундаа хайж, нөгөө хэсэг зочин оддын гутлын өндөр өсгий нь сайтар хатаж амжаагүй асфальтад зоогдон асуудал үүсгэв. ”Зөгнөлийн орон” бүсэд хий алдагдснаас хөрш хоёр цэцэрлэгийн хэсгийг хаахад хүрэв. Уолт Дисней оддыг сэтгэгдэл дундуур үлдээхгүйн тулд тэднийг дараагийн өдөр нь дахин урив. Хожим паркийн ажилтнууд долоодугаар сарын 17-ны өдрийг “хар ням” гараг (Black Sunday) гэж нэрлэх болжээ.

Азын тасалбар

 

Дараагийн өдөр нь хүмүүс ихээр цугларчээ. Тэд шөнийн хоёр цагаас эхлэн дугаарласан байдаг.  Хаалганд хамгийн ойр Лонг-Бич хотын хотын коллежийн 22 настай оюутан Дэвид Макферсон зогсож байв. Тэр өмнө нь нээлтийг телевизээр харсан учир анхны үзэгч болохоор шийджээ. Хэдэн цаг зогссон тэр анхны үзэгчдийн тасалбарын эзэн болж чадав. Тэр цагаас хойш  тэр  гэр бүлийн хамт жил бүр паркт очдог болжээ. 1955 оны долоодугаар сарын 18-нд Диснейленд 50 мянга орчим хүнийг хүлээн авсан байдаг.

Тавиад онуудад Диснейлендад орох тасалбар 3,5 доллар байсан ба харин үзүүлбэр бүрт нэмэлт тасалбар авдаг байв. 1982 онд Уолт Дисней нэгдсэн тасалбар бий болгосноор түүний эзэн өдөртөө бүх тоглоомуудад хязгааргүй орох болсон юм.

Анахайм хотын цэнгээний парк ерээд онуудад  бүрэн хэмжээгээр өргөжин тэлж аажмаар амралтын газар болон хувирчээ. Тоглоомуудаас гадна цэнгээний паркт Диснейн хотхон, буудлууд, Диснейн спа, 10 мянган зогсоолын байртай  “Микки ба найз нар” нэртэй авто зогсоол хамрагдах болов. Мөн олон тооны ресторан, дэлгүүрүүд нэмэн нээгдсэн байна.

Он цагийн явцад “Дэлхийн хамгийн аз жаргалтай газруудын” тоо олширч эхлэв. 1970 онд Флорида мужийн Орландод Disney World нээгдэн дэлхийн хамгийн том, хамгийн их хүн ордог парк болон хувирсан байв. 1983 онд Токиод гарч ирсний дараа паркууд 1992 онд Парист, 2005 онд Гонконгт, 2016 онд Шанхайд  байгуулагджээ.

Диснейленд өнөөдөр

Уолт Диснейн уран сэтгэмжид төрөн биелэлээ олсон паркууд түүхэндээ зургаан удаа хаагдсан байдаг. 1963 онд Ерөнхийлөгч Жон Кеннедийн үхлийн дараа, 1887 онд хүчтэй цасан шуурганаар, 1994 ба 2010 онд Калифорнийн газар хөдлөлийн дараа шалгахын тулд, мөн 2001 оны есдүгээр  сарын 11-ний террорын дараа, 2020 онд COVID-19 коронавирусний пандемиар хаагдсан байна. Бусад өдрүүдэд нь дэлхийн цэнгээний паркууд амралтгүйгээр ажиллан жилдаа 72 сая хүнийг хүлээн авч сонирхуулан  цэнгээж ирлээ.

 

Диснейн ид шидийн оронд байгаагүй хүн Диснейленд  бол тоглоомуудын овоололт,  мөн эцэг, эхчүүдийн “зовлон”, мөнгө хүүлэгч газар гэж боддог биз. Тэр бол төөрөгдөл юм. Уолт Дисней мөрөөдлөө биелүүлсэн үнэхээр “дэлхийн хамгийн аз аз жаргалтай газар” юм.

 

Тэнд том жижиггүй хөхрөлдөн хөөрч байдаг. Тэнд бүгд л цаг шиг ажиллаж ирэв. Анх нээгдэхдээ 23 тоглоомтой байсны ихэнх нь өнөөдөр ч ажиллаж байгаа. Уолт Дисней “том хүмүүс чинь насанд хүрсэн хүүхдүүд” гэж хэлж байсан нь санамсаргүй биш ээ.

М.Цогт

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 14 цаг 36 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 14 цаг 38 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 14 цаг 50 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 14 цаг 54 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 14 цаг 56 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 14 цаг 57 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 15 цаг 0 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 15 цаг 5 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 15 цаг 7 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 15 цаг 24 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 17 цаг 44 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 18 цаг 2 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 19 цаг 34 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 19 цаг 36 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 19 цаг 37 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 19 цаг 39 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 19 цаг 41 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 19 цаг 45 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 19 цаг 48 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 19 цаг 58 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда...
Top