Улстөрч, эмэгтэйчүүд, хатан хаад, жүжигчид, дуучдын талаар хангалтай хэмжээний олон сайхан кино бүтээгдсэн байдаг. Гэхдээ та энэ цуглуулгад “Хатан хаан”, “Төмөр хатагтай”, “Ягаан өнгө дэх амьрал” зэргийг олж харахгүй. Харин өөр гайхамшигтай кинонуудыг танилцуулж байна. Уг кинонууд нэг их алдартай биш ч гэсэн тэдний гол баатрууд нь гайхалтай амьдралтай, авъяас, нэр хүндтэй сая сая хүмүүсийн амьдралд нөлөөлсөн эмэгтэйчүүд юм.
Манан дахь горилла бичнүүд, 1988 (АНУ)
Түүнийг нутгийхан нь ойн даянч, явуулын хүн, галзуу гэж нэрлэж байв. Мэргэжил нэгтнүүд нь түүнийг бичний хатан хаан гэж нэрлэдэг.
Гайхамшигтай этологич Дайан Фосси бүхий л амьдралаа мөхөж буй амьтдын судалгаанд зориулжээ. Энэ зоригтой, хүчтэй эмэгтэй анхдагч нарын амьдралыг судлахаар ганцаараа Африкийг зорьжээ. Хожим түүнийг уулын горилла бичний амьдралыг мэдэх тэргүүн мэргэжилтэн гэж үнэлсэн юм.
Алдар хүнд, амжилт, эрчимтэй карьер нь түүнийг зовоосонгүй. Түүний хувьд эдгээр амьтдын амьдрал хамгийн чухал байсан ба тэрээр амьтдын уулын орчинг цэнгээний цэцэрлэг болгох гэсэн хүмүүстэй амиа алдталаа тэмцэж ирсэн юм.
Лени Рифеншталийн үзэсгэлэнтэй бөгөөд аймшгийн амьдрал, 1993 (Франц, Их Британи, Бельги)
Энэ цуглуулга дахь цорын ганц баримтат кино. Лени Рифеншталийн тухай бичихгүй байж болно гэж үү? Бүжгэн жүжигчний карьераар тэр замаа эхлээд дараа нь жүжигчин, зураглаач, найруулагч болсон хүн. Маш амжилттайгаар!
Тэрээр олон хүний дунд Марлен Дитрихийн (нэгэн удаа зураг авалт дээр нүцгэн бөгсөө харуулсан гэдэг) атаа жөтөөг хөдөлгөж иржээ.
«Олимп» ба «Эр зоригийн ялалт» кино бүтээлүүд нь түүнийг Гуравдугаар рейхын идэвхитэй суртал ухуулагч болгосон юм. Тэр өөрөө тухайн цагт нацист дэглэмийн аймшгийг огт мэдрээгүй, цаг үргэлж л уран бүтээл хөөсөн хүн байсан гэж байв. Олон жилийн дараа 70 настайдаа усан доорхи ертөнцийн гэрэл зурагчин болон бараг 30 жилийн турш 2000 гаруй удаа далайн гүнд шумбан авсан зургуудаараа гайхамшигтай цувралуудыг бүтээжээ.
Айрис, 2001 (Их Британи, АНУ)
Төрлөхийн авъяастай, хурц тод хэл яриатай английн роман зохиогч Айрис Мердок ХХ зууны уран зохиолд тод мөрөө үлдээсэн нэгэн. Кинонд зохиолчийн амьдралын хоёр үеийг гоо үзэсгэлэнт гал цогтой Айрис, Альцгеймерын өвчинд баригдан үгээ мартсан Айрис хоёрыг үзүүлдэг. Дуртай, хайртай үг хэллэгээ мартана гэдэг зохиолч хүнд ямар их гай зовлон бэ?
Айрис Мердокын дүрийг энэ кинонд хоёр сайхан жүжигчин Кейт Уинслет ба Жуди Денч бүтээсэн. Дашрамд дурдахад тэр хоёр “Шилдэг эмэгтэй дүр”, “Шилдэг туслах дүр” гэсэн Оскарын номинацид нэр дэвшиж байсан.
Санлисаас ирсэн Серафина, 2008 (Франц, Бельги)
Гэнэн урлагийн гэх урсгалын сод төлөөлөгч франц зураач Серафина Луи гэдэг эмэгтэйн амьдралыг «Санлисаас ирсэн Серафина» кинонд өгүүлнэ.
Пикассо ба Руссо нарыг анхлан нээгч немецийн уран зургийн цуглуулагч Вильгейм Уде хүн болгонд ойлгогдохгүй, хачин этгээд үйлчлэгч эмэгтэйгээс түүний тод авъяасыг олж харжээ.
Ирен Сендлерын хатан зүрх, 2009 (АНУ)
Варшавын геттогоос 2500 еврей хүүхдүүдийг аварсан жинхэнэ баатар энэ эмэгтэй дэлхийн хоёрдугаар дайны түүхэнд нацизмтай тэмцэгч гэж бичигджээ. Кинонд энэ эмэгтэй нууц байгууллагад ажиллаж байсан үеийг нь үзүүлдэг. Гайхалтай нь Сандлерт Нобелийн шагнал өгөөгүй. 2007 онд шагналын хороо энх тайвны шагналыг сүүлийн хоёр жилийн үйлдлээр нь олгодог гэх журамд баригджээ.
Леди, 2011 (Франц, Их Британи)
Люк Бессоны кино нь Бирмд ардчилалыг гаргагч, үндэсний баатар Аун Сан Су Жигийн тухай өгүүлдэг. Энэ кино нь эх орон эсвэл гэр бүлийн хайр сэтгэлийн сонголт юм. Энэ хүчтэй эмэгтэй эх орноо сонгожээ.
Том нүд, 2014 (АНУ, Канад)
Өөрийн бүтээлийг бусдын нэрээр гаргахад дуулиан, зарга тасрахгүй. Тийм зүйл л Америкийн алдартай зураач Маргарет Кинтэй тааралдсан юм. Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хөргийг санаатайгаар томсгосон нүдтэй хөрөг зурдгаараа тэр алдартай болсон юм. Нийгэм нь эмэгтэй хүний уран бүтээлд хайхрамжгүй хандаж байснаас тэр нөхрийнхөө нэрээр бүтээлээ гаргаж байлаа. Гэр бүл нь салсны дараа тэр хоёр заргалдсан ба шүүгч тэднээс том нүдтэй хүүхдийн хөрөг зурахыг хүссэн байв. Нөхөр нь мөр өвдлөө гээд татгалзсан бол Маргарет тийм хөргийг 53 минутад зуран өөрийн нэр төр бүтээлээ эргүүлэн авсан байв.
Айрис, 2014 (АНУ)
Үнэн хэрэгтээ «Айрис» гэж гол баатрынхаа нэрээр нэрлэгдсэн хоёр кино байдаг.
Харин америкийн 2004 оны баримтат кино нь зохиолчид биш стилийн шүтээн, дизайнер, дэлхийн загварын ертөнцийн хамгийн сонин эмэгтэйд зориулагджээ. Түүнийг ховорхон шувуухай Айрис Апфель гэж нэрлэдэг байв. Түүнийг нүдний шил, нүсэр том гоёлын эдлэлээр таньж болно.
Катвегийн хатан хаан, 2016 (АНУ)
Угандын байх нь Африктаа сүүлч баригч, Катвегийнх байх нь Угандын сүүлч баригч гэсэн үг. Дээр нь чи мэнгэтэй бол Катвегийн сүүлчийнх.
«Катвегийн хатан хаан» кино нь шатрын олон улсын шатрын аварга Фиона Мутезийн түүх юм. Тэрбээр багасаа эхдээ тусалж ирсэн ба бичиг үсэггүй тэрээр шатрын гайхалтай ертөнцийг нээн түүнд нэвтэрч чаддаг.
Нуугдуулсан хүмүүс, 2017 (АНУ)
“Нуугдуулсан хүмүүс” энэ түүх нь АНУ, Зөвлөлт хоёрын сансарын өрсөлдөөн, арьсны өнгөөр гадуурхаж байсан тэр ер бусын цагт NASA-гийн хөгжилд хувь нэмрээ оруулсан эмэгтэйчүүдийн тухай өгүүлдэг.
Өрх толгойлсон эх Кэтрин Жонс гайхамшигтай тоочин сар хүрэх тойрог замын тооцоог хийжээ. Дороти Вон авъяаслаг удирдагч НАСА-ийн программчин эмэгтэй. Мэри Жексон цагаан арьстнуудын их сургуульд инженерт суралцах эрхээ тэмцэн байж олсон бүсгүй. Кинонд зөвхөн гурван эмэгтэйн түүхийг өгүүлдэг ч тийм эмэгтэйчүүд амьдралд хамаагүй их байсан юм.
М.Цогт