x

"The Hu" хамтлаг мэдэгдэл гаргалаа

“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон. Харин  зохион байгуулагчдын зүгээс дараах мэдэгдлийг гаргажээ. 

МЭДЭГДЭЛ

(COVID-19)-ийн цар тахлыг Монгол улсдаа тархаахгүй байх, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийг эргэн сэргээхэд бодит хувь нэмэр оруулах зорилгоор, Дэлхийд уран бүтээлээрээ Монгол улсаа сурталчилж буй “THE HU” хамтлагийн санаачилгаар хандивын тоглолтыг 2020 оны 6-р сарын 23-нд МҮОНРТ-ийн үндсэн сувгаар орон даяар шууд дамжуулахаар ажиллаж байгаа билээ.

Уг тоглолт нь улс төрийн зорилго огт агуулаагүй, улс төрийн аль нэгэн хүчний захиалгагүй бөгөөд зөвхөн иргэд, ААН байгууллагуудын сайн санааны үндсэн дээр хандив цуглуулж УОК-т хүлээлгэн өгөх зорилготой болно. 

Гэтэл уг тоглолтыг зарим нам, улс төрийн хүчин өөрийн сонгуулийн сурталчилгаанд ашиглах, нэр хүндээ өсгөх зорилгоор хэрэглэх зохисгүй хандлага гаргаж байгаа нь туйлын харамсалтай, бүдүүлэг үйлдэл болж байна.

Энэхүү хандивын тоглолт болон сурталчилгааг ямар нэгэн байдлаар улс төрийн зорилгоор ашиглахгүй байхыг албан ёсоор мэдэгдэж байна.

Уг хандивын тоглолтыг “Хүрээ энтертайнмент” ХХК зохион байгуулж, ивээн тэтгэгчээр ХААН БАНК, МОБИКОМ КОРПОРАЦИ ажиллаж байгаа ба улс төрөөс ангид, цэвэр сайн үйлийн төлөө хийж буй арга хэмжээ юм.

“The HU” хамтлаг
“Хүрээ энтертайнмент” ХХК
“МҮОНРТ”

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Bolor (202.9.46.82)
    Өөрсдөөсөө хандив өгөөч өвчин ажилгүй байхад чинь та нартай та наргүй хүмүүс хандиваа өгсөн бантаад байгаа юм уу
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 14 цаг 39 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 14 цаг 41 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 14 цаг 54 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 14 цаг 58 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 15 цаг 0 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 15 цаг 1 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 15 цаг 4 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 15 цаг 8 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 15 цаг 11 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 15 цаг 28 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 17 цаг 48 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 18 цаг 6 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 19 цаг 38 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 19 цаг 40 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 19 цаг 41 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 19 цаг 43 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 19 цаг 45 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 19 цаг 49 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 19 цаг 52 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 20 цаг 1 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда...
Top