Николь Кидман ба Кит Урбан (хамтдаа 15 жил)
Хөгжимчин Кит Урбантай 15 жилийн өмнө Николв Кидман танилцжээ. Энэ хугацаанд Кипман хэд хэдэн удаа имижээ солсон байв. Харин Кит өөрийн стидьдээ үнэнч байлаа. Урваны үс засалтаас гадна тэдни стгэлээ олны өмнө илэрхийлэн гаргадаг нь хэвээр үлдсэн байв.
Кейт Миддлтон ба жонон Уильям (хамтдаа 17 жил)
Кейт Миддлтон Английн хаан ширээг залгамжлагч Уильям хоёр Сент-Эндрюсийн их сургуульд суралцаж байхдаа танилцжээ. Кейт ердийн оюутан даашинз банзлаа өвдөгнөөс дээш богинохон болгон гоёж чадах бүсгүй байв. Уильяам ч хаан ширээ залгамжлагч биш юм шиг л сахилгүй явжээ. Одоо тэр хоёр Их Британийн гол хосууд учир элдэв зүйл үзүүлж чадахгүй тогтуун томоотой хааны стиль заах юм.
Бейонсе ба Жей-Зи (хамтдаа 18 жил)
Хамт 18 жилийг өнгөрөөхдөө тэд хөгжмийн ертөнцийн гол хос болж чадав. Хэрэв энэ эрэгтэй байгаагүй бол би одоогийнх шиг болж чадахгүй байв хэмээн Бейонсе нөхрийнхөө тухай ярьдаг.
Синди Кроуфорд ба Рэнди Гербер (хамтдаа 23 жил)
1990-ээд онуудад Синди, Рэнди хоёрыг хамгийн гоё хосууд гэж байсан бол одоо тэд хамгийн гоё гэр бүл гэгдэх болсон байгаа. Тэдний хүүхдүүд Кайя ба Прэсли хоёр эцэг эхээсээ шилдэг чанарыг нь аваад загварын ертөнцөд итгэлтэйгээр орж иржээ.
Дональд ба Меланья Трамп (24 жил хамтдаа)
Гурван жилийн өмнө Дональд Трамп медиамагнат, түүний эхнэр Меланья нь загвар өмсөгч асан байв. Одоо тэр хоёр АНУ-ын гол хосууд Ерөнхийлөгч ба тэргүүн хатагтай, хамгийн стилийн хосууд болжээ
Майкл Дуглас ба Кэтрин Зета-Жонс (хамтдаа 22 жил)
Энэ хоёрын насны зөрөө 25 жил. Тэр нь эхэндээ төдийлөн тод биш байсан бол одоо 75-тай нөхөр эхнэрдээ ахджээ. Гэхдээ л сайхан хосууд зовлон жаргалаа хамт туулж яваа. Эхнэрийн асрамж л Майкл Дугласыг хорт хавдраа ялахад тусалсан байх.
Дэвид ба Виктория Бекхэм (хамтдаа 23 жил)
Хорин жилийн гаруйн хамтын амьдрал тэдний аль алинд нь стильлэг дэгжин болоход нь тус болжээ.
Мэттью Бродерик ба Сара Жессика Паркер (хамтдаа 29 жил)
Мэттью Бродерик, Сара Жессика Паркер хоёрг алдартай олон ангит “Их хотын секс” киноноос өмнө танилцсан ба тэд анхны харцаар дурласан гэж ярьцгаадаг.
Курт Рассел ба Голди Хоун (хамтдаа 37 жил)
Голди Хоун Курт Рассел хоёр 1983 онд зураг авалт дээр танилцан хамт амьдарч ирэв. Хайр байхад бүртгэл хэрэггүй гэж тэд хэлдэг гэнэ.
М.Цогт
Сэтгэгдэл (1)