x

Хөл хорионы ачаар 1600 жил усан доор оршсон эртний сүм ил гарчээ

Турк улсад орших Изник нууран дахь эртний сүм хөл хорионы ачаар 1600 гаруй жилийн дараа эргэн ил гарч, энгийн хүний нүдээр харагдах хэмжээнд очжээ. Турк улсын баруун хойд хэсгийн тус нуурын усыг хөл хорионы улмаас хүмүүс бохирдуулах нь багасч, байгалийн жамаар цэвэршиж эргээд тунгалаг болж эртний Ромын загвартай хааны сүм эргэн ирсэн байна.

Анх 2014 онд сүмийн балгасыг хайгуулчид олж нээсэн аж.

Христосын архитектурын эртний жишээ болсон энэхүү сүмийг АНУ-ын археологийн хүрээлэнгээс 2014 оны дэлхийн шилдэг 10 нээлтийн нэг хэмээн зарлаж байжээ.

Археологчдын үзэж буйгаар Изник нууранд орших сүмийн барилгыг манай эриний 390 онд буюу одоогийн Истанбул хотыг Ромын эзэнт гүрний зүүн төв Константинополь гэж нэрлэдэг байхад барьж эхэлсэн гэнэ. Live Science сайтын мэдээлж буйгаар тус сүм нь манай эриний 740 онд газар хөдлөлтөөс болж сүйрч, нуурын ус дахин цэвэршиж эргэн гарч иртлээ он удаан жил хүлээжээ.

Улудаг их сургуулийн профессор Мустафа Шахин Live Science сайтад өгсөн ярилцлагадаа “ Анх энэ нуурийн зурагнуудыг хараад, сүмийн барилга нь ингэж тод хальснаа буусанд гайхаж байлаа. Би Изник нууранд 2006 оноос хойш хээрийн судалгаа хийж байгаа ч ийм гайхамшигтай бүтцийг нь олж чадаагүй байсан юм” гэв. Түүнчлэн профессорын хэлснээр энэхүү сүм нь манай эриний 303 онд Ромын цэргүүдэд амиа алдсан гэгээн Неопитосын дурсгалд зориулан барьсан гэж үздэг ажээ.

ЭХ СУРВАЛЖ: thesun.co.uk

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 59 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 1 цаг 8 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 1 цаг 10 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 1 цаг 13 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 1 цаг 15 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 1 цаг 18 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 1 цаг 20 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 1 цаг 21 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 1 цаг 23 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 1 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзав 1 цаг 27 мин Неймар "Сантос" клубтэй гэрээ байгуулжээ 1 цаг 28 мин Трампын шийдвэр ба цагаачдын хувь нэмэр 1 цаг 29 мин ӨНӨӨДӨР: Төрийн албаны цахим системийг танилцуулах уулзалт болно 1 цаг 31 мин “Тамхины хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг боллоо 1 цаг 35 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 38 мин АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 20 цаг 49 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 21 цаг 37 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 21 цаг 38 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 21 цаг 41 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо
Top