x

Монголын хувийн хэвшил НҮБ-д өөрийн туршлагаасаа хуваалцлаа

НҮБ–аас жил бүр Ази, Номхон далайн бүсийн орнуудын дунд "Хариуцлагатай бизнес ба хүний эрх"-ийн асуудлаар нэгдсэн форум зохион байгуулдаг билээ. Тухайн жилийн онцлог, чиг хандлагаас хамааран сэдвийн хувьд харилцан адилгүй байдаг. Харин 2020 онд КОВИД-19 цар тахлаас хөдөлмөр эрхлэгч болон тэдгээрийн гэр бүлд үзүүлж байгаа нийгмийн үр дагаврыг бууруулахад бизнесийн гүйцэтгэх үүрэг” сэдвээр форумаа зохион байгууллаа.  

Уг форумаар КОВИД-19 цар тахлаас шалтгаалан үүсээд байгаа нөхцөлд хөдөлмөр эрхлэгч болон тэдгээрийн гэр бүлд үзүүлж байгаа нийгмийн нөлөөлөл, сөрөг үр дагаврыг бууруулахад төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагуудын хэрхэн ажиллаж байгаа талаар илтгэл тавин, туршлагуудаа хуваалцсан юм.

Энэ жилийн цахим форумд Ази, Номхон далайн бүсээс зөвхөн Монгол, Вьетнам, БНХАУ гэсэн гурван улсын хувийн хэвшлийн төлөөлөл сонгогдон, КОВИД-19-ийн үеэр ажилтнуудаа хамгаалах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээ танилцуулсан нь онцлог байлаа. Монгол Улсаас хувийн хэвшлийг төлөөлөн Мобиком Корпораци ХХК-ийн Ерөнхий захирал Тацуяа Хамада илтгэгчээр оролцсон юм.

Нийгмийн хариуцлагыг эрхэмлэгч Мобиком Корпораци нь байгуулагдсан цагаасаа эхлэн ажилтнуудынхаа эрх ашгийг дээдлэхийн зэрэгцээ хариуцлагатай бизнес эрхлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байгаа билээ. "Хариуцлагатай бизнес ба хүний эрх" форумын үеэр Мобиком Корпораци ХХК-ийн Ерөнхий захирал Тацуяа Хамада хэлэхдээ: 

 “Аливаа байгууллагын хамгийн үнэт зүйл бол ажилтан байдаг билээ. Тиймээс ч удирдлагын зүгээс маш хурдтай, оновчтой шийдвэрүүдийг гарган, үнэн зөв мэдээлэл, чиглэлээр ханган, энэхүү хүнд хэцүү цаг үед ажилтнуудынхаа сэтгэлзүйг тогтвортой байлгаж, аюулгүй байдлыг хангах нь туйлын чухал юм. Үүнээс гадна тэдний сэтгэл ханамжийг ямагт өндөр байлгаж, орлогыг нь тасалдахгүй байлгах нь тэдний гэр бүлийн амьдралд хамгийн чухал эерэг нөлөөлөл билээ. Гэр бүлийн аз жаргал бол ажлын амжилтын үндэс байдаг. Тийм ч утгаараа дижитал технологи, хувьслыг ашиглан гэр бүлдээ аль болох их цагийг зарцуулах боломжийг олгохыг зорин дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна” хэмээн онцолсон юм. 

 

Энэ дашрамд Мобиком Корпорацийн зүгээс КОВИД-19 цар тахлаас ажилтан, ажиллагсдаа урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээс дурдвал: 

  • Ажилтнууддаа үнэн зөв мэдээллийг цаг тухайд нь хүргэж, сэтгэлзүйн тогтвортой байдлыг хангах,
  • Office 365 үүлэн технологи ашиглан гэрээсээ ажиллах,
  • Уян хатан, богиносгосон цагаар ажиллах боломжийг олгох,
  • Хөл хорионы хугацаанд жирэмсэн ажилтнууддаа цалинтай чөлөө олгох,
  • Ханиад томуугаар өвдсөн 0-5 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа ажилтнууддаа цалинтай чөлөөг олгох,
  • Ариутгал цэвэрлэгээ, заавар зөвлөмжүүдийг тогтмол өгөх,
  • Япон улсын KDDI Корпарациас Мобикомын ажилтнууддаа 80,000 маск хандивласан зэрэг тухай бүрд нь түргэн шуурхай шийдвэрүүдийг гарган ажиллаж байна.

Түүнчлэн Мобиком Корпораци ХХК нь зөвхөн ажилтан, албан хаагчдадаа анхаарал хандуулж ажиллахаас гадна нийгэмдээ болон хэрэглэгчдэдээ чиглэсэн КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх олон олон арга хэмжээ, аяныг зохион байгуулан ажилласаар байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 1 цаг 6 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 1 цаг 14 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 1 цаг 17 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 1 цаг 20 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 1 цаг 21 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 1 цаг 25 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 1 цаг 26 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 1 цаг 28 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 1 цаг 30 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 1 цаг 31 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзав 1 цаг 34 мин Неймар "Сантос" клубтэй гэрээ байгуулжээ 1 цаг 35 мин Трампын шийдвэр ба цагаачдын хувь нэмэр 1 цаг 36 мин ӨНӨӨДӨР: Төрийн албаны цахим системийг танилцуулах уулзалт болно 1 цаг 37 мин “Тамхины хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг боллоо 1 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 45 мин АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 20 цаг 56 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 21 цаг 43 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 21 цаг 44 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 21 цаг 47 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо
Top