x

Шведийн Ерөнхий сайдынх амийг 1986 онд хөнөөсөн хүний нэрийг өнөөдөр зарлалаа

Өнөөдөр Швед улсын прокурорууд тус улсын ерөнхий сайд агсан Улоф Палмегийн амийг 1986 онд хөнөөсөн хүний нэрийг зарлаж, олон жил шийдэгдээгүй байсан хэргийг хаалаа.

34 жилийн өмнө ерөнхий сайдын амийг хөнөөсөн хүн нь Стиг Энгстром гэгч ажээ. Гэхдээ энэ хүн өнөөдөр байхгүй, 2000 онд амиа хорлосон юм байна.

Улоф Палме 1986 оны хоёрдугаар сард гэргийн хамт кинотеатраас гэртээ харихаар Стокгольм хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд алхаж явахдаа ар нуруундаа буудуулсан юм.

Тэр өмнөх өдөр нь өөрийн хамгаалалтын албыг татан буулгаад байжээ. Ерөнхий сайдыг өндөр нуруутай эрэгтэй буудаад зугтсаныг олон хүн гэрчилсэн ч өнөөдрийг хүртэл алуурчныг олж чадаагүй байв.

Хэргийн дараа хэдэн мянган хүнээс мэдүүлэг авч байжээ.

Аллага үйлдсэн Стиг Энгстром нь Scandia нэртэй даатгалын компанийн ажилтан байсан юм. Тус компанийн оффис хэргийн газраас холгүй байдаг байжээ.

Энгстром саяхныг хүртэл аллагыг нүдээр харсан 20 гэрчийн нэгт тооцогдож байсан юм. Тэрбээр буудуулсан ерөнхий сайдад анхны тусламж үзүүлж, амийг нь аврахыг оролдсон гэж худал мэдүүлж байжээ.

Харин амиа хорлосноос нь хойш 18 жилийн дараа эрэн сурвалжлах сэтгүүлч Томас Петтерсон түүнийг анх алуурчин гэж сэжиглэсэн байна.

Ерөнхий сайдын зүүний үзэл Энгстромд таалагддаггүй байснаас үзэн ядалтын шалтгаанаар амийг нь хөнөөсөн гэж сэтгүүлч дүгнэсэн юм. Мөн Энгстром буудлагын бэлтгэл хийдэг байсныг илрүүлж байжээ. "The Girl with the Dragon Tattoo" номын зохиолч Стиг Ларссон бас олон жил ерөнхий сайдын аллагын хэргийг судалж байсан юм.

2018 онд Энгстромын экс эхнэр түүнийг ерөнхий сайдын амийг хөнөөсөн гэдэгт итгэхгүй байгаагаа хэвлэлд ярьж байв.

“Тэр маш аймхай хулчгар хүн байсан. Ялаа ч алж чадахгүй хүн” гэж тэр салсан нөхрөө тодорхойлж байсан гэдэг.

1989 онд урьд нь жижиг гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан Кристер Петтерсоныг алуурчин гэж дүгнээд яллаж байсан ч удалгүй нотлох баримт хангалтгүй гэсэн шалтгаанаар суллаж байжээ.

Алагдах үедээ 59 настай байсан Улоф Палме нь Шведийн социал демократ намын дарга, олон улсын асуудлуудад байр сууриа хурцаар илэрхийлдэг улс төрч байв.

Тэр 1968 онд Чехословакт цэргээ оруулсан Зөвлөлт Холбоот Улсыг, Вьетнамыг бөмбөгдөж байсан АНУ-ыг, мөн Өмнөд Африкийн БНУ-д тогтож байсан апартейд дэглэмийг хүчтэй шүүмжлэгч байжээ.

Тиймээс Палмегийн амийг гадаадын тагнуулын байгууллагууд хөнөөсөн гэсэн таамгууд яригддаг байв. Тухайлбал арьс өнгөөр ялгаварлагч апартейд дэглэмийг шүүмжилж, Африкийн Үндэсний Конгресс байгууллагыг санхүүжүүлж байсныхаа төлөө Өмнөд Африкийн тагнуулын байгууллагын захиалгаар алагдсан гэсэн таамаг хамгийн их яригдаж байжээ.

Шведийн мөрдөн байцаагчид энэ таамгийн мөрөөр 1996 онд Өмнөд Африкийн БНУ-д очиж, албаныхантай уулзан мэдээлэл цуглуулж байсан гэдэг.

Мөн Шведийн Bofors зэвсгийн компанийн Энэтхэг улсад бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээтэй холбоотой авлигыг илрүүлсэн нь Палмег алагдахад хүргэсэн гэсэн онол яригдаж байв.

Тухайн үеийн Шведийн засгийн газар Ойрх Дорнод дахь Курдын зэвсэгт бүлэглэлийг террорист байгууллагаар зарласны улмаас Палме алагдсан гэсэн бас нэг онол хүмүүсийн дунд яригдаж байжээ.

Улоф Палмегийн гэргий Лизбет Палме нөхрийгөө хэний гарт алагдсаныг мэдэж амжилгүй 2018 онд нас барсан юм.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 54 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 1 цаг 2 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 1 цаг 4 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 1 цаг 8 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 1 цаг 9 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 1 цаг 13 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 1 цаг 14 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 1 цаг 16 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 1 цаг 18 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 1 цаг 19 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзав 1 цаг 22 мин Неймар "Сантос" клубтэй гэрээ байгуулжээ 1 цаг 22 мин Трампын шийдвэр ба цагаачдын хувь нэмэр 1 цаг 24 мин ӨНӨӨДӨР: Төрийн албаны цахим системийг танилцуулах уулзалт болно 1 цаг 25 мин “Тамхины хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг боллоо 1 цаг 29 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 33 мин АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 20 цаг 43 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 21 цаг 31 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 21 цаг 32 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 21 цаг 35 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо
Top