x

Дээд шүүхийн шийдвэрээр Бразилын засгийн газар коронавирусийн бүрэн тоо баримтаа дахин зарлаж эхлэв

Өнгөрсөн долоо хоногт Бразил улсын засгийн газар тус улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол, нас баралтын тоо баримтыг нийтэд зарлахаа зогсоосон юм.

Зөвхөн сүүлийн 24 цагт шинээр нэмэгдсэн тохиолдлуудыг эрүүл мэндийн яамны вэбсайтдаа мэдээлж эхэлжээ.

Харин Бразилын дээд шүүх засгийн газрынхаа уг шийдвэрийг шалгаад буруутгасан дүгнэлт гаргасан тул Мягмар гарагаас эхлэн бүрэн тоо баримтыг дахин зарлаж эхэлсэн байна.

Коронавирусийн цар тахлын хор хөнөөлийг үгүйсгэдгээрээ алдартай тус улсын ерөнхийлөгч Жайр Болсонару халдварын болон нас баралтын нийлбэр тоо нь одоогийн нөхцөл байдлыг илэрхийлэхгүй гэсэн үндэслэлээр дээрх шийдвэрийг гаргаж байжээ.

Мягмар гарагийн байдлаар Бразил улсад халдварын нийт 739,503 тохиолдол бүртгэгдэж, 38,406 хүн нас бараад байна. Халдварын батлагдсан тоо нь дэлхийд зөвхөн АНУ-ын дараа орох, нас баралтын тоо нь АНУ, Их Британийн дараа гуравт орох өндөр үзүүлэлт юм.

Өчигдөр тус улсын ерөнхийлөгч Болсонару цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хариуцлагагүй байдлаас болсон гэж мэдэгдээд Бразил улсыг гишүүнчлэлээс нь гаргах санаа цухуйлгажээ.

Одоогоор АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ийм шийдвэр гаргаад байгаа. Болсонару нь Трампын улс төрийн үзэл баримтлалыг дэмждэгээ нуудаггүй бөгөөд хэвлэлүүд түүнийг “халуун бүсийн Трамп” гэж хочилдог юм.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 42 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 50 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 52 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 55 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 57 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 1 цаг 1 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 1 цаг 2 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 1 цаг 3 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 1 цаг 6 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 1 цаг 7 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзав 1 цаг 9 мин Неймар "Сантос" клубтэй гэрээ байгуулжээ 1 цаг 10 мин Трампын шийдвэр ба цагаачдын хувь нэмэр 1 цаг 11 мин ӨНӨӨДӨР: Төрийн албаны цахим системийг танилцуулах уулзалт болно 1 цаг 13 мин “Тамхины хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг боллоо 1 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 21 мин АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 20 цаг 31 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 21 цаг 19 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 21 цаг 20 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 21 цаг 23 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо
Top