x

“ЗОРИГ” уран сайхны кино нээлтээ хийнэ

Монголын кино урлагт нэгэн цоо шинэ, адал явдалт уран сайхны кино нээлтээ хийхэд бэлэн болжээ.

White horse film -н бүтээл “ЗОРИГ” нэртэй энэхүү кинонд 1986-1996 оны хоорондох  Монголын нийгмийн байдал, ард иргэдийн сэтгэлгээний өөрчлөлтийн тухай болоод залуу насны алдаа оноотой амьдралын түүхийг тодоор өгүүлэхийг зорьжээ.

Киноны гол дүрд сүүлийн үед залуучуудын дунд нэр хүндтэй яваа, авьяаслаг залуу жүжигчин О.Самданпүрэв тоглосон бөгөөд түүний бүтээсний дүрийн киноны туршид үргэлжлэх амьдралын хэмнэл, огцом эргэлтүүд нь үзэгчдийн сонирхлыг ихэд татна гэдэг тус киноны уран бүтээлчид нь итгэлтэй байгаа аж. Тус киноны Ерөнхий найруулагчаар Б.Гарамханд, Ерөнхий зураглаачаар Б.Баатар, Кастинг хариуцсан найруулагчаар СТА, жүжигчин Н.Ялалт зэрэг одоо цагийн хамгийн шилдэг уран бүтээлчид нэг дор цуглан баг болон ажиллажээ.

Кинон зураг авалтын дийлэнх хувийг 2019 оны 8, 9 дүгээр сард Дархан хотод хийсэн бөгөөд хамгийн олон хүний оролцоотой, компьютер график ажиллагаа орох томоохон хэсгийн зураг авалтуудыг энэ хавар Улаанбаатар хотноо гээд нийт 3 сар орчим хугацааг зөвхөн зураг авалтдаа зарцуулсан байна.

80, 90 оны үйл явдлыг өгүүлж буй учир тус киноны багийн зураачийн баг олон хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, тухайн цаг үеийг санагдуулам орчныг бүхлээр нь бүрдүүлж, хувцас хэрэглэл дээрээ ч онцгой анхаарчээ. Мөн тус кинонд монголын кино зураглаачдын ур чадварыг дахин нэг түвшин ахиулсан эрсдэлтэй, зураг авалтын шинэ технологиудыг гаргахыг хичээсэн байна.

Сонирхуулахад, нэг жил гаруйн хугацаанд бүтсэн энэхүү кинонд гол дүрээс эхлээд олны хэсгийн гээд нийт 200 орчим жүжигчид оролцон тоглож, кинон уран бүтээлийн багт 100 гаруй хүмүүс ажиллаж, тухайн цаг үеийн 10 төрлийн 30 орчим машиныг оролцуулсан байна.

Ойрын жилүүдэд хийгдээгүй өнгө төрх, шийдэлтэй, адал явдалт шинэ цагийн кино гэсэн хүлээлт киноны салбарынхан төдийгүй, үзэгчдийн дунд их байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 15 цаг 34 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 15 цаг 36 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 15 цаг 48 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 15 цаг 52 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 15 цаг 54 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 15 цаг 55 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 15 цаг 58 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 16 цаг 3 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 16 цаг 5 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 16 цаг 22 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 18 цаг 42 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 19 цаг 0 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 20 цаг 32 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 20 цаг 34 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 20 цаг 35 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 20 цаг 37 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 20 цаг 39 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 20 цаг 43 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 20 цаг 46 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 20 цаг 56 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о...
Top