x

Дональд Трампын хүү Монголд аргаль агнахдаа улсынхаа төсвөөс $75,000-ын зардал гаргасан нь ил болжээ

Өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү Дональд Трамп Жр. Монгол улсад зочлон ирж, Алтайн ууланд аргаль агнаж байсан билээ.

Энэ аялалын үеэр тэр хувийн хамгаалалтдаа зориулж Америкийн татвар төлөгчдийн мөнгөнөөс $75,000 орчмыг зарцуулсан нь ил болжээ. Нийслэл Вашингтонд төвтэй Citizens for Responsibility and Ethics ашгийн бус байгууллага залуу Трампын найман өдрийн аялалд Нэгдсэн Улсын Төрийн Тусгай Хамгаалалтын алба нийт $76,859.36-ын зардал гаргасныг нотлох бичиг баримт олж авснаа Мягмар гарагт нийтэд дэлгэсэн байна.

Хамгаалалтын зардлаас бусад бүх зардлаа ерөнхийлөгчийн хүү хувиасаа төлсөн гэж Трамп Жр-ийн төлөөлөгч CNN сувагт өгсөн тодруулгадаа тайлбарлажээ.

Трампын ууган хүү дэлхийн олон оронд аялж, ан гөрөө хийдгээрээ алдартай. Тэрбээр Монголд ирэхдээ Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай уулзаж, Улаан Номонд бүртгэгдсэн ховор амьтан болох аргалийг агнах тусгай зөвшөөрөл авсан гэсэн яриа бий. Уг уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх сэдвээр ярилцсан гэхээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл нийтэд ил болоогүй.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын насанд хүрсэн гурван хүүхэд хувийн аялалдаа татвар төлөгчдийн мөнгийг гамгүй зарцуулдаг гэсэн шүүмжлэл байнга яригддаг юм.

Эх сурвалж: CNN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 1 цаг 2 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 1 цаг 11 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 1 цаг 13 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 1 цаг 16 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 1 цаг 18 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 1 цаг 21 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 1 цаг 22 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 1 цаг 24 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 1 цаг 26 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 1 цаг 28 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзав 1 цаг 30 мин Неймар "Сантос" клубтэй гэрээ байгуулжээ 1 цаг 31 мин Трампын шийдвэр ба цагаачдын хувь нэмэр 1 цаг 32 мин ӨНӨӨДӨР: Төрийн албаны цахим системийг танилцуулах уулзалт болно 1 цаг 34 мин “Тамхины хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг боллоо 1 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 41 мин АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 20 цаг 52 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 21 цаг 40 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 21 цаг 41 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 21 цаг 44 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо
Top