x

Шинэ хууль батлагдвал Америк цагдаа нар хүний хоолойг боох эрхгүй болно

Жорж Флоидын аллагатай холбоотой арьс өнгөний үзлийн эсрэг, цагдаагийн харгислалын эсрэг тэмцэл Америк даяар хоёр долоо хоног орчим хугацаанд үргэлжилж байна.

Даваа гарагт АНУ-ын конгресс дахь Ардчилсан Намын төлөөлөл цагдаагийн байгууллагыг шинэчлэх хуулийн төсөл боловсруулснаа зарлажээ.

Энэ үеэр конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси тэргүүтэй Ардчилсан Намын хууль тогтоогчид найман минут, 46 секундын турш өвдөг сөгдөн дуугаа хурааж, цагдаагийн гарт амь үрэгдсэн Жорж Флоидын дурсгалыг хүндэтгэжээ.

Энэ нь талийгаачийн хүзүүг цагдаагийн офицер Дерек Човин өвдөглөж дарсан хугацаа юм.

“Justice in Policing Act of 2020” нэртэй хуулийн төсөлд цагдаа нар сэжигтний хоолойг боох техник хэрэглэхийг хориглох, цагдаагийн гаргасан зөрчлийг бүртгэлжүүлж, нээлттэй болгох, арьс өнгө, угсаа гарал, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах үзлийн талаар сургалтад цагдаа нарыг заавал хамруулах, цагдаагийн бие болон автомашиныг камержуулах, линчийн шүүхийн хохирогч болсон иргэдийг хамгаалах механизмыг холбооны хэмжээнд бий болгох зэрэг арга хэмжээнүүд багтжээ.

Мөн мужуудын ерөнхий прокуроруудад цагдаагийн ёс бус үйлдлийг мөрдөн шалгах тусгай эрх олгохоор болсон байна.

Хуулийн төслийг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Байден зэрэг Ардчилсан Намын нэр хүндтэй улс төрчид дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Харин Бүгд Найрамдахчууд олонх болдог сенатын танхим уг хуулийг дэмжих эсэх нь одоогоор эргэлзээтэй байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тэргүүтэй зарим Бүгд Найрамдах намын улстөрчид цагдаагийн байгууллагыг хүчгүй болгох хэт радикал өөрчлөлт санаачилж байна гэж Ардчилсан Намынхныг шүүмжилжээ.

Эх сурвалж: Business Insider

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 1 цаг 3 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 1 цаг 11 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 1 цаг 13 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 1 цаг 17 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 1 цаг 18 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 1 цаг 22 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 1 цаг 23 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 1 цаг 24 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 1 цаг 27 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 1 цаг 28 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзав 1 цаг 31 мин Неймар "Сантос" клубтэй гэрээ байгуулжээ 1 цаг 31 мин Трампын шийдвэр ба цагаачдын хувь нэмэр 1 цаг 33 мин ӨНӨӨДӨР: Төрийн албаны цахим системийг танилцуулах уулзалт болно 1 цаг 34 мин “Тамхины хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг боллоо 1 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 42 мин АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 20 цаг 52 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 21 цаг 40 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 21 цаг 41 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 21 цаг 44 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо
Top