x

Этиопын Сенатын дарга албан тушаалаасаа огцрохоо мэдэгджээ

Этиопын парламентын дээд танхимын дарга Кериа Ибрагим коронавирусний цар тахал дэгдсэний улмаас бүх нийтийн сонгууль болох хугацааг хойшлуулсныг эсэргүүцэн, албан тушаалаасаа огцрохоо мэдэгджээ.

"Би үндсэн хуулийг зөрчиж, дарангуйллын засгийн газар бий болгох явдалд оролцогчдын нэг байхыг хүсэхгүй байна. Түүхийн алдаа гарахад оролцож чадахгүй учир би албан тушаалаасаа огцорч байна” гэж тэрбээр мэдэгджээ.

Парламентын болон орон нутгийн сонгууль Этиопт 8 дугаар сарын 29-нд болох ёстой байжээ. Коронавирусний цар тахалтай холбогдуулан бүх нийтийн сонгууль болох хугацааг хойшлуулж байгаа тухай Үндэсний сонгуулийн комисс 3 дугаар сарын 31-нд мэдэгджээ. Харин Этиопын Ерөнхий сайд Абий Ахмед хүлээцтэй хандахыг сөрөг хүчинд уриалсан байна.

Этиопын Ерөнхий сайдын шийдвэрээр цар тахалтай холбогдуулан тус улсад 4 дүгээр сарын 8-нд 5 сарын хугацаагаар онцгой байдлын дэглэм тогтоожээ. Онцгой байдлын дэглэм тогтоох тухай хуулийг парламентын гишүүдийн үнэмлэхгүй олонх нь дэмжсэн байна. 

www.montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 1 цаг 5 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 1 цаг 13 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 1 цаг 15 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 1 цаг 18 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 1 цаг 20 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 1 цаг 24 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 1 цаг 25 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 1 цаг 26 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 1 цаг 29 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 1 цаг 30 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзав 1 цаг 32 мин Неймар "Сантос" клубтэй гэрээ байгуулжээ 1 цаг 33 мин Трампын шийдвэр ба цагаачдын хувь нэмэр 1 цаг 34 мин ӨНӨӨДӨР: Төрийн албаны цахим системийг танилцуулах уулзалт болно 1 цаг 36 мин “Тамхины хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг боллоо 1 цаг 40 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 43 мин АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 20 цаг 54 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 21 цаг 42 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 21 цаг 43 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 21 цаг 46 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо
Top