x

ОХУ, Монгол Улсын стратегийн түншлэлийн тухай гэрээг Төрийн Думд өргөн барьжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ, Монгол Улс хоорондын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг соёрхон батлуулахаар Төрийн Думд даваа гарагт өргөн барьжээ.

 

Уг гэрээнд 2019 оны есдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан юм.

 

"Гэрээнд заасны дагуу талууд бие биенээ найрсаг, тэгш, бүрэн эрхт тусгаар улс гэж үзэх бөгөөд харилцан итгэлцэл, түүхэн уламжлалт сайн хөршийн харилцаа, иж бүрэн стратегийн түншлэл болон харилцан ашигтай бүх талын хамтын ажиллагааны үндсэн дээр хамтран ажиллана" гэж тайлбар бичигт дурджээ.

 

Түүнчлэн иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд талууд улс төр, батлан хамгаалах, аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, санхүү, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, тээвэр, харилцаа, эрчим хүч, мэдээллийн технологи, хүмүүнлэгийн харилцаа, соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухаан, техник, экологи, эрүүл мэнд, эрүүл ахуй-халдварт өвчний нөхцөл байдал болон хоёр талын ашиг сонирхлыг төлөөлөх бусад салбарт хамтын ажиллагаагаа тогтвортой, урт хугацаанд хөгжүүлнэ гэж заасан байна. 

 

Гэрээний 4-р зүйлд заасны дагуу талууд "бүс нутгийн болон дэлхийн аюулгүй байдлыг хангахад чухал бүрэлдэхүүн хэсэг гэж үзэн батлан ​​хамгаалах, цэрэг-техникийн салбарт харилцаа холбоогоо хөгжүүлнэ". Мөн “талууд бие биенийхээ эсрэг чиглэсэн эвсэл, цэрэг-улс төрийн холбоонд нэгдэхгүй бөгөөд талуудын тусгаар тогтнол, бие даасан байдлын ашиг сонирхолд харшилсан гэрээг гуравдагч улстай байгуулахгүй” гэж заажээ. Үүний зэрэгцээ ОХУ нь “гадаадын цэргүүд, цөмйн зэвсэг болон үй олноор хөнөөх бусад зэвсгийг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй байх, газар нутгаараа дамжуулан тээвэрлэхгүй байхад чиглэсэн” Монгол Улсын бодлогыг хүндэтгэнэ.

 

Баримт бичигт заасны дагуу талууд бие биедээ нээлттэй эдийн засгийн бодлого явуулж, бүс нутгийн болон хил дамнасан хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх ёстой байна.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 1 цаг 59 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 2 цаг 7 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 2 цаг 10 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 2 цаг 13 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 2 цаг 15 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 2 цаг 18 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 2 цаг 19 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 2 цаг 21 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 2 цаг 23 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 2 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзав 2 цаг 27 мин Неймар "Сантос" клубтэй гэрээ байгуулжээ 2 цаг 28 мин Трампын шийдвэр ба цагаачдын хувь нэмэр 2 цаг 29 мин ӨНӨӨДӨР: Төрийн албаны цахим системийг танилцуулах уулзалт болно 2 цаг 31 мин “Тамхины хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг боллоо 2 цаг 34 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2 цаг 38 мин АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 21 цаг 49 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 22 цаг 37 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 22 цаг 38 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 22 цаг 40 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно Шахмал түлшний 52000 тонн нөөцтэй байна
Top