x

Америк-Оросын цөмийн зэвсгийн яриа хэлэлцээнд Хятад улсыг урьжээ

Трампын засаг захиргааны цөмийн зэвсгийн хяналт хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч өчигдөр АНУ, ОХУ улсууд удахгүй хэлэлцээ хийх болсныг зарлаад үүндээ Хятад улсыг гуравдагч талаар урьсныг мэдээлжээ.

“Өнөөдөр би ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Рябковтой цөмийн зэвсгийн яриа хэлэлцээ хэзээ, хаана болохыг тогтлоо. Хятад улсыг бас урьсан” гэж Маршалл Биллингсли твиттер хуудсандаа бичсэн байна.

Арав орчим жилийн өмнө Вашингтон, Москвагийн хооронд байгуулсан цөмийн зэвсгийг хязгаарлах гэрээний хугацаа ирэх хоёрдугаар сард дуусах юм. Үүнээс өмнө талууд амжиж дараагийн гэрээгээ байгуулах зорилготой байна.

Ерөнхийлөгч Дональд Трамп цөмийн зэвсгийг хязгаарлах шинэ гэрээг гурван талын оролцоотой болгож, Хятад улсыг нэмэх хүсэлтэйгээ удаа дараа илэрхийлж байгаа.

Харин Хятадын тал гэрээнд оролцох сонирхолгүй байгаагаа өмнө нь мэдэгдэж байжээ. Орос, Америк улсууд тус бүр олон мянган цөмийн зэвсэгтэй.

Тэдний дараа гуравт ордог Хятад улсыг 300 орчим цөмийн зэвсэгтэй гэж үздэг юм. Тусгай элч Биллингсли өмнө нь хэвлэлд ярихдаа Хятад улс нууцаар цөмийн зэвсэг бүтээж, туршиж байж болзошгүй тул шинэ гэрээнд заавал нэгдэх ёстой гэж хэлж байв.

Америк-Оросын ээлжит уулзалт хэлэлцээ энэ сарын 22-ны өдөр Вена хотод зохион байгуулагдах төлөвтэй байгааг Блүүмбэрг мэдээлжээ.

Хятад улсад зөвхөн Трампын засаг захиргааны зүгээс шахалт үзүүлээгүй юм. Өчигдөр NATO-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг батлан хамгаалах зардлын хэмжээ нь дэлхийд хоёрт ордог, шинэ их гүрэн Хятад улс дэлхий  нийтийн аюулгүй байдлын асуудалд илүү идэвхтэй оролцох ёстойг сануулжээ.

 

Эх сурвалж: Reuters

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 2 цаг 3 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 2 цаг 12 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 2 цаг 14 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 2 цаг 17 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 2 цаг 19 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 2 цаг 22 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 2 цаг 23 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 2 цаг 25 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 2 цаг 27 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 2 цаг 29 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзав 2 цаг 31 мин Неймар "Сантос" клубтэй гэрээ байгуулжээ 2 цаг 32 мин Трампын шийдвэр ба цагаачдын хувь нэмэр 2 цаг 33 мин ӨНӨӨДӨР: Төрийн албаны цахим системийг танилцуулах уулзалт болно 2 цаг 35 мин “Тамхины хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг боллоо 2 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2 цаг 42 мин АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 21 цаг 53 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 22 цаг 41 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 22 цаг 42 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 22 цаг 45 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно Шахмал түлшний 52000 тонн нөөцтэй байна
Top