Бүгд Найрамдах Польш улсад сурч байсан Монгол Улсын иргэн амиа алдсан хэрэг өчигдөр гарсан байна.
Энэ талаар Монгол дахь албаны эх сурвалжаас тодруулахад "Монгол оюутан нас барсан нь үнэн. Польшийн цагдаагийн байгууллага амиа хорлосон байж болзошгүй гэж үзэж байгаа. Хэрэг шалгалтын явцдаа байна" гэсэн мэдээлэл өглөө.
Тус хэргийн талаар Польш дахь Элчин сайд Б.Дорж Zuv.mn сайтад ярилцлага өгсөн байна. Тэрбээр "Польш улс дахь Монгол улсын элчин сайдын консулын газарт өнөөдөр өглөө 21 настай оюутан амиа хорлож нас барсан талаарх мэдээлэл ирсэн" гэжээ.
Нас барсан оюутны хувьд Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр сурдаг байсан ч тэтгэлгээ авч чадахгүй байсан тухай мэдээлэл ирсэн юм.
Зарим иргэний өгсөн мэдээллээр засгийн газрын тэтгэлэг зогссон нөгөөтэйгүүр оюутнууд ажил хийх боломжгүй байгаа нь гадаадад сурч байгаа оюутнуудад хүнд тусч байгаа талаар ярьж байв.