x

Хөл хорионы үр дүнд АНУ-д 60 сая хүнийг халдвараас сэргийлж, Европт 3.1 сая хүний амийг аварсан гэж дүгнэжээ

Өчигдөр буюу Даваа гарагт АНУ-ын Калифорнийн Их сургуулийн Global Policy Laboratory-ийн судлаачид дэлхийн зургаан улс оронд цар тахлын эсрэг хэрэгжүүлсэн хорио цээрийн дэглэмийн нөлөөг компьютер загварчлалын аргаар тооцоолсон үр дүнгээ танилцуулжээ.

Уг судалгаанд хамрагдсан орнууд нь АНУ, Хятад, Өмнөд Солонгос, Итали, Франц, Иран юм.

Судлаачдын дүгнэснээр хөл хорио тогтоогоогүй бол гуравдугаар сарын 3-наас дөрөвдүгээр сарын 6 хүртэл хугацаанд АНУ-д нэмж 60 сая хүн коронавирусийн халдвар авах байжээ. Өнөөдөр тус улсад бүртгэгдсэн халдварын тоо 1.9 сая гаруй байгаа юм.

Хятад улсын хувьд үр дүн бүр өндөр гарсан байна. Нэгдүгээр сарын 16-наас гуравдугаар сарын 5 хүртэл хугацаанд тус улсад хөл хорио тогтоосны үр дүнд 285 сая хүнийг Covid-19 өвчний халдвараас хамгаалж чаджээ.

Өнөөдрийн байдлаар Хятад улсад 84,000 орчим тохиолдол бүртгэгдээд байна.

Хэрвээ Ухань хотыг тусгаарлаагүй бол тус хотын халдварын тохиолдол өнөөдрийнхөөс 65 хувиар өндөр байх байжээ.

Энэ мэтээр хөл хорио Иранд 54 сая, Италид 49 сая, Францад 45 сая, Өмнөд Солонгост 38 сая хүнийг халдвараас сэргийлсэн гэж судлаачид дүгнэсэн байна.

Үүнээс гадна хөл хориог цөөн хоногийн өмнө зарласан бол олон хүний амийг аврах боломжтой байсныг Колумбийн Их сургуулийн саяхан танилцуулсан өөр нэг судалгааны дүн харуулжээ. Тухайлбал хөл хориог нэгээс хоёр долоо хоногийн өмнө зарласан бол АНУ-д 645,000 хүнийг халдвараас сэргийлж, 36,000 хүний амийг аврах байсан гэнэ.

Өчигдөр бас Их Британийн Imperial College London сургуулийн судлаачид Европын 11 оронд хөл хорионы дэглэм хэрхэн нөлөөлснийг тооцоолсноо танилцуулсан юм.

Хөл хорионы дэглэм Италид 630,000 хүн, Францад 690,000 хүний амийг аварсан гэж тус судалгааны тайланд өгүүлжээ.

Ижил хугацаанд Германд 560,000 хүн, Их Британид 400,000 хүний амь аврагдсан гэж дүгнэсэн байна.

Хамгийн цөөн хүний амь аврагдсан нь Скандинавын орнууд байжээ. Үүнд Дани 34,000, Швед 26,000, Норвеги 12,000 хүний амийг хөл хорионы тусламжтай аварсан гэж тооцоолсон байна.

 

Эх сурвалж: Business Insider

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 2 цаг 17 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 2 цаг 25 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 2 цаг 27 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 2 цаг 30 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 2 цаг 32 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 2 цаг 36 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 2 цаг 37 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 2 цаг 38 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 2 цаг 41 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 2 цаг 42 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзав 2 цаг 44 мин Неймар "Сантос" клубтэй гэрээ байгуулжээ 2 цаг 45 мин Трампын шийдвэр ба цагаачдын хувь нэмэр 2 цаг 46 мин ӨНӨӨДӨР: Төрийн албаны цахим системийг танилцуулах уулзалт болно 2 цаг 48 мин “Тамхины хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг боллоо 2 цаг 52 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2 цаг 55 мин АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 22 цаг 6 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 22 цаг 54 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 22 цаг 55 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 22 цаг 58 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно Шахмал түлшний 52000 тонн нөөцтэй байна
Top