x

Норвеги тусгаар тогтнов

Энэ өдрөөс эхлэн орчин үеийн тусгаар тогтносон Норвеги улс оршин тогтнож эхлэв. Энэ баярыг Шведтэй нийлсэн баяр гэж албан ёсоор хэлдэг ажээ. Норвеги өөрийн парламент ба Засгийн газартай байсан ч түүнийг хөрш Шведын ван II Оскар захирч байлаа. Салан тусгаарлах санаа нь Шведын Засгийн газар норвегичуудад өөрийн консулын албыг хийхэд нь саад тавьж байснаас гарч ирсэн гэнэ. Норвегийн Засгийн газар огцорсон ч хаан түүнийг нь зөвшөөрсөнгүй. Ингээд Норвегиуд униигаас гарч өрх тусгаарлахаар шийдсэн юм. Бүх нийтийн санал асуулгаар дөнгөж 184 норвеги хүн л унийн төлөө байжээ. Ингээд Норвеги Шведээс тусгаарлан хаан ширээндээ Данийн жонон Карлыг урьсан байлаа. Гэвч Карл хаант засаглалын талаар бүх нийтийн санал асуулгын дүнг харж байж ван болно гэсэн байлаа. Бүх нийтийн санал асуулгаар норвегичуудын 79 хувь нь Үндсэн хуульт хаант засаглалыг дэмжжээ. Тронхейм хотноо 1906 оны зургадугаар сарын 22-нд Карл хаан ширээнд сууж VII Хокон ван нэр авчээ. Манай улсын хувьд соцализмын он жилүүдэд энэхүү түүхэн чухал өдрийн үнэ цэнийг ойшоолгүй ирсэн ч УИХ-н 2007 оны 8 сарын 16-ны хуулиар 12 сарын 29-г нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон улмаар 2011 оны 12 сарын 23 өдрийн хуулиар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуульчилсан юм. Энэ өдөр улс нийтээр амардаг.


Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдал

1628.06.07. Английн хаан I Карл түүнд парламентаас өргөн барьсан хамжлагуудынхаа эрх чөлөө ба хуучин эрх мэдлийг баталсан баримт бичгийг хүлээн зөвшөөрөв. Тэр бичиг баримтад дундад зууны эхний хууль дүрмээр хамгаалагдсан байгаа иргэдийн эрх чөлөө, эрхийг хаант засаглал зөрчиж байгаа олон тооны зөрчлийг эсэргүүцсэн байв. Тухайлбал, иргэдээс албадан зээл татах, шүүх ба мөрдөн байцаалтгүйгээр тэднийг хорих, иргэний засаглалыг барин хянах цэргийн шүүх зэргийг байгуулсан зэрэг зөрчилийг тэнд бичсэн байлаа. Хаан парламентад заналтай үг хэлсэн ч парламентын доод танхим хаантны зөрчиж байгаа үндэсний эрх ашгийг сэргээх асуудлыг тавьсан байв. Хаан хичнээн эсэргүүцсэн ч парламентын хоёр танхим тэр баримтыг дэмжсэн учир хаан буулт хийхээс өөр аргагүй болсон байна. Хаан баримтыг баталсан ба тэр нь хууль болон олон нийтийн баяр хөөрийг гаргаж байлаа. Үүний дараа л парламент нь хааны цэргийн зардлыг гарган өгч байсан ажээ.

1631.06.07. Энэтхэгийн Агуу Моголын эзэнт улсад эзэн хаан Шах-Жаханы хайртай эхнэр Мумтаз-Махал-д зориулагдсан Таж-Махал бунхны суурийг тавьжээ. Агуу Монголын эзэнт улсын нийслэл Аград уг бунхны суурийг тавиад 22 жилийн турш босгож 1652 онд дуусгажээ. Дэлхийн уран барилгын шилдэг бүтээл болох энэ бунханы зураг төслийг Шах-Жахан хаан өөрөө хийсэн гэж судлаачид үздэг. Гэхдээ бидэнд уг байгууламжийн уран барилгач Устад-Иса гэсэн нэр ирсэн юм. Барилгын ажилд 20 000 хүн оролцож байжээ. Энэтхэгийн шилдэг барилгачдаас гадна Перс, Турк, Самарканд, Венециэс мастерууд уригдсан байлаа.Таж-Махал бүхлээрээ цагаан гантигаар баригдсан ба уран барилгын дизаин нь араб-мусульманы харьцангуй симметри гэх баримтлалаар хийгджээ. Барилгын дотор талыг ургамалын стилийн гайхамшигтай угалзаар чимсэн ба тайзны шилжилт нь коран судрын ишлэлийг барласан чимэгтэй. Барилгын цогцолборт сүм, зочны байр, цэцэрлэг багтдаг.

1929.06.07. Италийн Ром хотноо бие даасан Ватикан улс байгуулагджээ. Ромын хамба ХI Пий, Бенито Муссолинийн толгойлсон Засгийн газартай байгуулсан Латеранын гэрээний дагуу Ватикан бие даасан байна. Ватиканы үндсэн гол хуулиуд нь 1929 оны Үндсэн хуулийн баримт бичиг, 1967 оны “Номлогчын үндсэн хууль” юм. Дээд зөвлөлдөх байгууллага нь Хорвоогийн Ромын католик шашны чуулга, Дээд хамба лам нарын коллеги, Ширээтын синод болдог.

Эх сурвалж www.zms.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 2 цаг 20 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 2 цаг 28 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 2 цаг 30 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 2 цаг 34 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 2 цаг 35 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 2 цаг 39 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 2 цаг 40 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 2 цаг 42 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 2 цаг 44 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 2 цаг 45 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзав 2 цаг 48 мин Неймар "Сантос" клубтэй гэрээ байгуулжээ 2 цаг 48 мин Трампын шийдвэр ба цагаачдын хувь нэмэр 2 цаг 50 мин ӨНӨӨДӨР: Төрийн албаны цахим системийг танилцуулах уулзалт болно 2 цаг 51 мин “Тамхины хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг боллоо 2 цаг 55 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2 цаг 59 мин АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 22 цаг 9 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 22 цаг 57 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 22 цаг 58 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 23 цаг 1 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно Шахмал түлшний 52000 тонн нөөцтэй байна
Top