АНУ-ын Хөдөлмөрийн яамны ажил эрхлэлтийн талаарх шинэ илтгэл гарсны дараа хөрөнгийн индексүүд эрс дээшлэн шинжээчдийг гайхалд оруулжээ. Баасан гарагт нийтлэгдсэн тайлангаар, ажлын байр тавдугаар сард 2,5 саяар нэмэгдсэн байв. Шинжээчид ажлын байр найман саяар хорогдоно гэж байсан юм. Үүний зэрэгцээ ажилгүйдлийн төвшинг 19,5% болно гэсэн хүлээлт биелэлээ олсонгүй, 13,3%-иар л нэмэгдсэн байв хэмээн Yahoo (NASDAQ:AABA) Finance мэдээлжээ.
Эдгээр тоонууд Уолл-стритэд эрс өсөх шалтгаан болжээ.
Баасан гарагт аж үйлдвэрийн индекс Dow Jones шууд л 672 пунктааар буюу 2,6%-иар нэмэгдэн гурван сарын дээд үзүүлэлт болсон 26,954 пунктыг заажээ. S&P 500 индекс 2,1%-иар, Nasdaq Composite 1,4%-иар тус тус нэмэгдлээ.
Өмнөх саруудад унасан хэрэглээний эрэлт нэмэгдэж байгаагийн нэг үлгэр жишээ нь American Airlines (NASDAQ:AAL) компани зургаадугаар сард дотоодын нислэгийн 55 хувийг сэргээх мэдээ байв. Шалтгаан нь агаарын тээврийн эрэл өссөн нь болов. Эдгээр мэдээний дараа тус компанийн хувьцаа 42 хувь хүртэл шахуу нэмэгджээ. Мөн дампуурлын эсрэг хамгаалалтын өргөдлөө гаргаад байгаа өөр хоёр компанийн хувьцаа ч нэмэгдлээ.
ОРЕС+ нэгдлийн сайд нарын уулзалтын өмнөхөн Техасын хөнгөн нефть WTI сүүлийн гурван сард байгаагүй их өсөлтийг үзүүлж байна. Энэ нефтийн баррелийн үнэ $39,55 доллар хүрээд дараа нь бага зэрэг засагдан $39,05 долларт зогсов. Түүний өсөлт өдөртөө 4,4%-иар нэмэгджээ.
Boeing хувьцаа (NYSE: NYSE:BA) 10,1%-иар, Exxon Mobil (NYSE: NYSE:XOM) хувьцаа 7,1%-иар, Occidental Petroleum хувьцаа (NYSE: NYSE:OXY) 23%-иар үнээ нэмлээ.
LVMH групп $16 тэрбумын наймааны нөхцлөө эргэн харна гэсний дараа Tiffany (NYSE: TIF) хувьцааны үнэ 8,3% -иар нэмэгдлээ.
Хязгаарлалтын үеэр зах зээлд шинэ IPO зарцмал юм шиг байлаа. Харин зургаадугаар сарын эхээр Warner Media Group (WMG) группын хувьцаа шинээр тавигдан $1,93 тэрбум долларыг татаж чадлаа. Зах зээлийн бас нэг шинэ ZoomInfo Technologies (ZI компани) хувьцаагаа зарж эхэлсэн дөрөвдүгээр сарынхаас 62 хувиар нэмэгдсэн байв.
М.Цогт