Коронавирусний пандемиар хэлмэгдсэн эдийн засгаа дэмжих санхүүгийн шинэ багцийн хэмжээ нь нэг их наяд доллар хүрч магадгүй гэж Bloomberg өөрийн эх сурвалжийн мэдээний дагуу дамжуулжээ. Мэдээнд Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны эдийн засгийн зөвлөхүүд Ларри Кудлоу ба Кевин Хассетт нартай үүний өмнө уулзан эдийн засгаа хэрхэн дэмжих талаар ярилцсан байсныг тэмдэглэсэн байна.
Трамп зөвлөхүүдийнхээ хамт олон тооны хувилбар гарган ярилцсан ба тэнд ажилгүйдлийн нөхвөрийн хэмжээг шинэчлэх, өөрсдийн ажлын байранд эргэн орж байгаа ажилтнуудад татварын хөнгөлөлт үзүүлэх, цалингийн сангийн татварыг буулгах,ажилтнуудынхаа рестораны болон цэнгээний нэмэлт төлбөр өгдөг компаниудын татвар ба хариуцлагын хамгаалалтын сайжруулах зэргийн олон хувилбар хэлэлцэгдсэн байна.
Сенат дахь Бүгд найрамдахчуудын олонхийн лидер Митч Макконнелл эдгээр арга хэмжээний зарлага нь нэг их наяд доллар хүрнэ гэж хэлсэн байв. Гэсэн ч Трамп энэ асуудлуудаар эцсийн шийдвэрээ гаргаагүй түүнийг хэрхэн шийдэхээ хойшлуулжээ. Эдгээр яриа хэлэлцээрийн талаар сенаторуудын төлөөлөгчид ба Цагаан ордон тайлбар хийгээгүй байна.
Үүнээс хэдэн долоо хоногийн өмнө шинжээчид дүгнэхдээ 2020 оны II улиралд АНУ-ын ДНБ-ийг жилийн үнэлгээнд оруулахад 25 хувиар унана гэсэн юм. Гуравдугаар сард Ерөнхийлөгч Трамп эдийн засгаа дэмжихээр $2 их наяд долларыг гаргах хуулийн төсөлд гарын үсгээ зурсан байлаа.
М.Цогт