x

$2 саяар модтой чихэр авах гэсэн Мадагаскарын Боловсролын сайдыг огцруулав

Африк тивийн арал улс Мадагаскар коронавирусийн өвчлөлийг эмчилдэг ургамлын ханд бүтээснээ зарлаж байсан билээ.

Тус улсын ерөнхийлөгч Андри Разуэлина энэхүү шидэт хандыг өөрийн биеэр сурталчилж, Африк тивийн хэд хэдэн улс худалдаж аваад байгаа.

Харин Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага шинжлэх ухаанаар батлагдаагүй аргыг эмчилгээнд хэрэглэхгүй байхыг анхааруулж байв.

Мадагаскарын Анагаах Ухааны Үндэсний Хүрээлэн мөн ургамлын хандны Covid-19 өвчнийг эмчлэх чадварт эргэлзэж байгаагаа мэдэгдсэн юм.

Мадагаскарын ерөнхийлөгч Covid-19 өвчнийг анагаагч ургамлын хандыг сурталчилж байгаа нь

Харин ерөнхийлөгч Разуэлина “Хэрвээ энэ аргыг Европын аль нэг улс нээсэн бол ингэж эргэлзэхгүй байсан. Энэ бол Африк тивд өрнөдийнхөн яаж ханддагийн илрэл” гэж хэвлэлд ярьж байв.

Саяхан Мадагаскар улсын боловсролын сайд ургамлын ханд уулгасны дараа гашуун амтыг нь дарах зорилгоор сургуулийн хүүхдүүдэд тус бүр гурван ширхэг модтой чихэр өгөх санаа сэдэж, үүнд $2 саяыг гаргахаар төлөвлөжээ.

Гэвч ерөнхийлөгч Разуэлина уг төлөвлөгөөг шүүмжилж, санааг гаргасан боловсролын сайдаа ажлаас нь чөлөөлжээ.

Мадагаскар улсад сүүлийн байдлаар коронавирусийн 1,000 орчим халдварын тохиолдол бүртгэгдэж, долоон өвчтөн нас бараад байгаа юм.

 

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 1 цаг 52 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 2 цаг 0 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 2 цаг 3 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 2 цаг 6 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 2 цаг 8 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 2 цаг 11 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 2 цаг 12 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 2 цаг 14 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 2 цаг 16 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 2 цаг 18 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзав 2 цаг 20 мин Неймар "Сантос" клубтэй гэрээ байгуулжээ 2 цаг 21 мин Трампын шийдвэр ба цагаачдын хувь нэмэр 2 цаг 22 мин ӨНӨӨДӨР: Төрийн албаны цахим системийг танилцуулах уулзалт болно 2 цаг 23 мин “Тамхины хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг боллоо 2 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2 цаг 31 мин АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 21 цаг 42 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 22 цаг 29 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 22 цаг 31 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 22 цаг 33 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно Шахмал түлшний 52000 тонн нөөцтэй байна
Top