x

Сибирийн газрын тосны цооногт гарсан галыг их буугаар буудаж унтраана

ОХУ-ын Эрхүү мужийн Ярактын газрын тосны талбайн цооногт гарсан гал сүүлийн нэг долоо хоногийн турш шатаж байгаа юм.

Галын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй ч унтраах ажил бэрхшээлтэй тулгараад байгаа ажээ.

Газрын тосны цооногт гарсан галыг унтраахдаа хүчтэй тэсэлгээ хийх замаар хүчилтөрөгчийн урсгалыг нь тасалдуулж унтраадаг юм байна. Гэвч цооногийн орчимд хэт халуун байгаагаас ойртох аргагүй болжээ.

Баасан гарагт Эрхүү мужийн эрх баригчид шуурхай хуралдаан зохион байгуулж, цооногийн галыг унтраах арга замуудыг хэлэлцсэн байна.

Ингээд эцэст нь зэвсэгт хүчнээс тусламж хүсэхээр шийджээ.

“Бид зэвсэгт хүчний их бууны ангиас тусламж авч, цооногийн амыг буудуулж хаалгах аргыг хэрэглэх шийдэлд хүрлээ” гэж Иркутск Ойл компанийн аюулгүй байдлын албаны захирал Андрей Богданов хурлын дараа мэдэгдсэн байна.

ОХУ-ын батлан хамгаалах яам хүсэлтийн дагуу МТ-12 Рапира танк эсэргүүцэгч их буутай цэргүүдийг газрын тосны талбай руу илгээхээр болжээ.

Ажиллагаа амжилттай болбол гал Даваа гарагт бүрэн унтрах гэнэ. 1960-1970-аад оны үед Зөвлөлт Холбоот Улс газрын тос, байгалийн хийн ордуудад гарсан гал түймрийг бөмбөг дэлбэлэх аргаар унтраадаг байжээ.

Анх 1966 онд Узбекистаны Уртабулак дахь газрын тосны цооногт гарсан галыг бөмбөг дэлбэлэн унтраасан юм байна.

Эх сурвалж: The Siberian Times

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 3 цаг 6 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 3 цаг 14 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 3 цаг 17 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 3 цаг 20 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 3 цаг 22 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 3 цаг 25 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 3 цаг 26 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 3 цаг 28 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 3 цаг 30 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 3 цаг 31 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзав 3 цаг 34 мин Неймар "Сантос" клубтэй гэрээ байгуулжээ 3 цаг 35 мин Трампын шийдвэр ба цагаачдын хувь нэмэр 3 цаг 36 мин ӨНӨӨДӨР: Төрийн албаны цахим системийг танилцуулах уулзалт болно 3 цаг 37 мин “Тамхины хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг боллоо 3 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 3 цаг 45 мин АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 22 цаг 56 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 23 цаг 43 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 23 цаг 45 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 23 цаг 47 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно Шахмал түлшний 52000 тонн нөөцтэй байна
Top