x

АНУ дахь эсэргүүцлийн хөдөлгөөнд ОРОСЫН ТАГНУУЛ байгааг олж илрүүллээ

Өнгөт арьстан Жорж Флойдын амийг цагдаа нар хөнөөснөөс үүдэн Америк даяар өрнөж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөнийг оросуудын оролцоо нөлөөлөлтэй гэж хардаж байсан. Гэтэл Техас мужийн Хьюстон хотод болж байгаа жагсаалын үеэр цагдаагийн нэг ажилтан “Россия” шивээстэй байсныг гэрэл зураг дээрээс нь телевизийн “360” сувгийн сэтгүүлчид илрүүлсэн байна. Гэрэл зургийг орон нутгийн сурвалжлагч Стив Кемпион твиттер хуудсандаа нийтэлсэн байжээ.

“Ёстой мундаг зураг. Жорж Флойдын дурсгалд зориулсан жагсаалд оролцогсодын эсрэг Хьюстон хотын даргын илгээсэн цагдаагийн ажилтан “нударга, нударга” хэмээн мэндчилж байна” гэж С.Кемпион тайлбар бичсэн байна. Үүнийг телевизийн “360” сувгийн сэтгүүлчид ажиглаж байгаа цагдаагийн нэг ажилтны мөрөн дээр оросоор “Россия” гэж бичсэн шивээс байхыг анзаарсан байна. Бас энэ үгнээс дээхнэ “-овск” гэсэн орос үгний төгсгөл харагджээ. “Энэ мэдээж Оросын тагнуул” байна гэж телевизийн ажилтны нэг нь хошигносон байна.

Миннеаполис хотод африк гаралтай, өнгөт арьстан залуу Жорф Флойдын амийг цагдаа нар хөнөөсний дараа Америк даяар арьс өнгөөр ялгаварлах, цагдаагийн хүчирхийллийг эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөж эхэлсэн билээ. Цагдаагийн ажилтан залууг гавлаж газар унагаагаад хүзүүн дээр нь өвдөглөж байгаа дүрс бичлэг интернэтээр тарснаар хүмүүс ийн эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн. Залуу “амьсгалж чадахгүй байна” гэж дахин дахин хэлж байгаа нь ч дүрс бичлэг дээр гарчээ. Жорж Флойд сэхээн амьдруулахад очоод нас барсан. Энэ хэрэгт оролцсон дөрвөн цагдааг ажлаас нь халан, нэгд нь болгоомжгүйгээс болж хүний амь хөнөөсөн хэрэг үүсгээд байгаа.
Эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч эхлэх үеэр АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх байсан Сьюзан Райс АНУ-д болж байгаа энэ хөдөлгөөн, хүчирхийллийн ард Орос байж магадгүй гэж хэлж байсан. Гэхдээ энэ талаар ямар ч нотолгоо, тодорхой баримт байгаагүй. Харин ОХУ-ын Холбооны зөвлөлийн Олон улсын харилцааны хорооны дарга Константин Косачев энэ үгийг худал зүйл, шууд өдөөн хатгаж дарамталсан зүйл гэж нэрлэсэн байна. АНУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Анатолий Антонов бас “АНУ-д болж байгаа эмх замбараагүй байдал, үйл явдалд оросууд оролцож байна гэсэн буруутгалыг Москва няцааж байна, танай улс орны дотоодод болж байгаа энэ хөдөлгөөн эсэргүүцэлд манай улс ямар ч холбоогүй” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 3 цаг 7 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 3 цаг 15 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 3 цаг 17 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 3 цаг 21 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 3 цаг 22 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 3 цаг 26 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 3 цаг 27 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 3 цаг 28 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 3 цаг 31 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 3 цаг 32 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзав 3 цаг 34 мин Неймар "Сантос" клубтэй гэрээ байгуулжээ 3 цаг 35 мин Трампын шийдвэр ба цагаачдын хувь нэмэр 3 цаг 36 мин ӨНӨӨДӨР: Төрийн албаны цахим системийг танилцуулах уулзалт болно 3 цаг 38 мин “Тамхины хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг боллоо 3 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 3 цаг 46 мин АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 22 цаг 56 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 23 цаг 44 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 23 цаг 45 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 23 цаг 48 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно Шахмал түлшний 52000 тонн нөөцтэй байна
Top