x

А. Лукашенко засгийн газраа огцрууллаа

Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко засгийн газраа танхимаар нь огцрууллаа гэж төрийн өмчийн “Беларусь-1” телевиз мэдээлжээ. Засгийн газрыг огцруулах зарлигт Ерөнхийлөгч зургадугаар сарын 3-нд гарын үсэг зурсан гэж энд дурдсан байна.

Александр Лукашенко үүний өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, төлөөлөгчдийн танхимын дарга, парламентын дээд танхимын тэргүүн нарыг байлцуулсан зөвлөлдөөн дээр Засгийн газрын шинэ танхимын тухай саналаа хэлж байжээ. Засгийн газрын бүрэлдэхүүнийг сольсны дараа “Хувьсгал гарахыг хүлээх хэрэггүй” гэж Ерөнхийлөгч онцлоод коронавирус COVID-19-ийн халдвар, цар тахлаас болоод “дэлхий дахин урьд хожид байгаагүй хямралын ирмэгт тулаад” байгаа үед Засгийн газарт томоохон өөрчлөлт хийх нь хүссэн хүсээгүй хэрэгтэй гэсэн байна.

Энэ оны наймдугаар сарын 9-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг бүрдүүлэх төлөвлөгөөгөө А.Лукашенко тавдугаар сарын 25-нд зарласан. Ерөнхийлөгчийн сонгуульд өнөөгийн төрийн тэргүүнийг нэр дэвшүүлж байгаагаа Засгийн газрын шинэ танхим зарлавал сонгогчдын итгэл үнэмшлийг нэмэгдүүлнэ гэж А.Лукашенко үзэж байгаа аж.

2018 онд байгуулсан Сергей Румас тэргүүтэй Засгийн газар, түүний албан тушаалтнуудад Ерөнхийлөгч Александр Лукашенко таагүй ханддаг болсноос ийн огцруулж байгаа гэж эх сурвалжууд хэлжээ. Оршо хотод болсон зөвлөгөөн дээр Беларусын Ерөнхийлөгч А.Лукашенко сайд нарыг юу ч хийхгүй байна гээд тэднийг үл тоомсорлосон, ажил санаатайгаар тасалдуулдаг байдлыг шүүмжилж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 3 цаг 12 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 3 цаг 20 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 3 цаг 22 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 3 цаг 26 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 3 цаг 27 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 3 цаг 31 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 3 цаг 32 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 3 цаг 33 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 3 цаг 36 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 3 цаг 37 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзав 3 цаг 40 мин Неймар "Сантос" клубтэй гэрээ байгуулжээ 3 цаг 40 мин Трампын шийдвэр ба цагаачдын хувь нэмэр 3 цаг 42 мин ӨНӨӨДӨР: Төрийн албаны цахим системийг танилцуулах уулзалт болно 3 цаг 43 мин “Тамхины хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг боллоо 3 цаг 47 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 3 цаг 51 мин АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 23 цаг 1 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 23 цаг 49 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 23 цаг 50 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 23 цаг 53 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно Шахмал түлшний 52000 тонн нөөцтэй байна
Top