x

Москва ялалтын баярын парадад 19 орны дайчдыг урьжээ

Энэ сарын 24-нд Москвагийн Улаан талбайд болох Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан цэргийн парадад нийт 14 мянга гаруй цэргийн албан хаагч оролцохоос гадна дэлхийн 19 орны цэргийн төлөөлөл парадад жагсана гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ажлын хэсгийн зөвлөлдөөн дээр танилцуулжээ.
Ялалтын баярын парадад бас Оросын цэргийн сургуулиудын сонсогч 800 гаруй өсвөрийн залуу халаа дайчид жагсах юм байна. Цэргийн парадын бэлтгэл болон жинхэнэ парадын үеэр коронавирусийн халдвараас сэргийлэх бүхий л арга хэмжээг авсан гэж Сергей Шойгу мэдэгдээд цэргийн бусад албан хаагчид, энгийн иргэдээс парадад оролцож байгаа дайчидтай уулзаж, хавьтахгүй байхыг онцгой анхааруулжээ.
Зургадугаар сарын 24-нд зөвхөн нийслэл Москва төдийгүй Оросын зэвсэгт хүчин, тэнгисийн цэргийн флотын анги нэгтгэл, гарнизон байрладаг 19 хотод цэргийн парад болох юм байна. “Энэ бүхэнд нийтдээ 64 мянган цэрэг дайчин, 1850 нэгж техник, 511 нисэх онгоц, нисдэг тэрэг оролцоно” гэж Сергей Шойгу хэлсэн байна.
Жил бүрийн тавдугаар сарын 9-нд болдог ялалтын баярт зориулсан цэргийн парадыг энэ жил корронавирусийн халдварын тархалт, хорио цээрийг дэглэмээс болоод хугацааг нь өөрчлөн хойшлуулсан байсныг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зарлиг гаргаж зургадугаар сарын 24-нд, 1945 оны ялалтын баярын парад болсон өдөр зохион байгуулахаар шийдвэрлээд байгаа юм. Зарлигт зааснаар ялалтын баярын цэргийн парад өглөөний 10.00 цагт Улаан талбай, бусад хотуудад эхэлж орой нь 22.00 цагаас салют буудах юм байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 3 цаг 10 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 3 цаг 19 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 3 цаг 21 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 3 цаг 24 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 3 цаг 26 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 3 цаг 29 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 3 цаг 30 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 3 цаг 32 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 3 цаг 34 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 3 цаг 36 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзав 3 цаг 38 мин Неймар "Сантос" клубтэй гэрээ байгуулжээ 3 цаг 39 мин Трампын шийдвэр ба цагаачдын хувь нэмэр 3 цаг 40 мин ӨНӨӨДӨР: Төрийн албаны цахим системийг танилцуулах уулзалт болно 3 цаг 42 мин “Тамхины хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг боллоо 3 цаг 46 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 3 цаг 49 мин АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 23 цаг 0 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 23 цаг 48 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 23 цаг 49 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 23 цаг 52 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно Шахмал түлшний 52000 тонн нөөцтэй байна
Top