x

Сарын өмнө хулгайлагдсан Мексикийн парламентын эмэгтэй гишүүний цогцос олджээ

Сар гаруйн өмнө зэвсэгт этгээдүүдэд хулгайлагдсан Мексик улсын парламентын гишүүн эмэгтэйн цогцос өчигдөр олдсон байна.

Тус улсын баруун Колима мужаас сонгогдсон 38 настай Анел Буэно дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Номхон далайн эргийн Икстлахуакан хотод ажиллаж байхдаа хулгайлагдсан юм. Энэ бүс нутагт хар тамхины гэмт хэргийн бүлэглэлүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, аллагын тоо хэмжээгээр Мексикт тэргүүлдэг.

Тус улсын ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа нам нэгтэй улстөрч Буэногийн аллагын сэжигтнийг баривчлан шалгаж байгаагаа мэдэгджээ.

Парламентын гишүүн хулгайлагдсан Икстлахуакан хот нь Мексик улсад хүн амины хэргийн тоогоор тэргүүлдэг Текоман хотоос хэдхэн километрийн зайтай оршдог.

2017 онд Текоман хотод 100,000 хүн тутамд 172.5 аллага бүртгэгдсэн нь дайныг үеийг санагдуулам өндөр үзүүлэлт байжээ. 

Өнгөрсөн онд тус хотын орчмоос хар тамхины гэмт бүлэглэлүүдийн гарт алагдсан хүмүүсийг бөөнөөр нь оршуулсан 100 гаруй нууц булш олдож байв.

Анел Буэногийн сонгогдсон Колима муж нь АНУ-ын төрийн департментаас иргэдэдээ зорчихгүй байхыг анхааруулсан Мексикийн таван мужийн нэг юм.

Буэно хулгайлагдах үедээ Covid-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замыг иргэдэд сурталчлан таниулах ажлыг хийж байжээ.

Эх сурвалж: The Guardian

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 2 цаг 42 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 2 цаг 51 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 2 цаг 53 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 2 цаг 56 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 2 цаг 58 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 3 цаг 2 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 3 цаг 3 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 3 цаг 4 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 3 цаг 7 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 3 цаг 8 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзав 3 цаг 10 мин Неймар "Сантос" клубтэй гэрээ байгуулжээ 3 цаг 11 мин Трампын шийдвэр ба цагаачдын хувь нэмэр 3 цаг 12 мин ӨНӨӨДӨР: Төрийн албаны цахим системийг танилцуулах уулзалт болно 3 цаг 14 мин “Тамхины хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг боллоо 3 цаг 18 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 3 цаг 21 мин АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 22 цаг 32 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 23 цаг 20 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 23 цаг 21 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 23 цаг 24 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно Шахмал түлшний 52000 тонн нөөцтэй байна
Top