Спортоор хичээллэсний дараа шар айраг, хундага дарс организмд хэрэгтэй гэсэн нийтэд тархсан яриа нь алдаатай байж болох юм гэж Испанийн АВС сонинд өгүүлжээ.
Тухайлбал, шар айраг хэрэглэгчид энэ ундаа нүүрс ус, амин дэм, фенольны нэгдэл, фолийн давстай учраас спортын дараа усны балансийг сэргээхэд тустай гэдэг.
Гэтэл сонины өгүүллэгийн зохиогч Хавьер Мартинес бичихдээ, шар айраг нь алкогольтай учраас организмын шингэнийг алдахад нөлөөлдөг. Түүний шээс хүргэх чанар нь үүний илэрхийлэл учраас хэрэв шар айраг хэрэглэнэ гэвэл алкогольгүйг нь уух хэрэгтэй гэжээ. Мөн тэрдарсны хэрэглээ зүрх судасны өвчинд сайн гэсэнд эргэлзээ гаргажээ. Үүнийг батлагдаагүй, мөн судлаачид тогтоогүй гэж тэр онцолсон байв.
М.Цогт
Сэтгэгдэл (1)