x

Дэлхийн тамхигүй өдөр өнөөдөр тохиож байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдрийг “Дэлхийн тамхигүй өдөр” болгон зарлажээ.

Энэ өдөр ДЭМБ-аас тамхи хүний эрүүл мэндэд ямар хор уршигтай болохыг дэлхийн нийтэд таниулж, тамхины хэрэглээг бууруулахад чиглэсэн олон арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар улс орнууд уриалга гаргадаг юм.

Өнгөрсөн жил дэлхийн тамхигүй өдрийг "Уушгиа хайрлая" сэдвийн хүрээнд тэмдэглэсэн бол манай улсад “Тамхийг бус эрүүл мэндээ сонгоё, өдөр бүрийг тамхигүй болгоцгооё” гэсэн уриа дор тэмдэглэн өнгөрүүлж байсан билээ. 

Тамхигүй өдрийн гол зорилго нь тамхины хэрэглээ болон түүнээс үүдсэн хор хөнөөл, экологи, эдийн засгийн гамшгийн талаар өсвөр үеийхэнд сурталчилан таниулахад оршдог. ДЭМБ-ын мэдээлснээр, тамхины улмаас дэлхий даяар жил тутам 7 сая хүн нас бардаг бөгөөд 780 мянга гаруй нь дам тамхидалтад өртсөн байдаг байна.

Харин Их Британи улс 1984 оноос эхлэн жил бүрийн 3 дугаар сарын эхний лхагва гарагийг тамхи татахгүй байх өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тамхи татдаггүй хүмүүс ч дам тамхидалтад өртөж уушгины хавдраар шаналах болсныг ДЭМБ-аас гаргасан судалгаа нотолж байна. Тамхинаас гарах нь уушгины хавдар үүсэх эрсдлийг бууруулдаг бөгөөд 10 жил тамхи татаагүй хүний уушгины хавдар үүсэх эрсдлийг тогтооход 50 хувиар буурсан байжээ.

Бага насны хүүхдүүдийн хувьд дам тамхидалтад хамгийн их өртөж байгаа бөгөөд тэдний уушгины өсөлт болон үйл ажиллагааг сааруулж дархлааг сулруулдаг байна. Жирэмсэн байхдаа тамхи татах нь хүүхдийг төрөхөөс нь ч өмнө дам тамхидалтаас үүдсэн амьсгалын замын олон өвчин тусах эрсдлийг нь нэмэгдүүлдэг байна.

ДЭМБ-ын судалгаагаар хөгжингүй улс орнуудын иргэдийн тамхины хэрэглээ эрс буурах болсон бол хөгжиж буй болон ядуу буурай орнуудын иргэдийн тамхины хэрэглээ жил ирэх тусам нэмэгдсээр байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 2 цаг 50 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 2 цаг 58 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 3 цаг 0 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 3 цаг 3 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 3 цаг 5 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 3 цаг 9 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 3 цаг 10 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 3 цаг 11 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 3 цаг 14 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 3 цаг 15 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзав 3 цаг 17 мин Неймар "Сантос" клубтэй гэрээ байгуулжээ 3 цаг 18 мин Трампын шийдвэр ба цагаачдын хувь нэмэр 3 цаг 19 мин ӨНӨӨДӨР: Төрийн албаны цахим системийг танилцуулах уулзалт болно 3 цаг 21 мин “Тамхины хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг боллоо 3 цаг 25 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 3 цаг 28 мин АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 22 цаг 39 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 23 цаг 27 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 23 цаг 28 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 23 цаг 31 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно Шахмал түлшний 52000 тонн нөөцтэй байна
Top