Үндэсний Хоккейн лигийн (NHL) аваргын энэ улирлын тогтмол тэмцээнийг хугацаанаас өмнө дуусгасан ба дараагийн шатны Стэнлийн цомын плей-офф-ыг 24 командын бүрэлдэхүүнтэйгээр сэргээн явуулж дуусгана гэж лигийн тэргүүн Гэри Беттмэн мэдэгджээ.
Аваргын тэмцээнийг коронавируст цар тахлын улмаас гуравдугаар сарын 12-нд таслан зогсоогоод лигийн аваргагүйгээр төгсгөсөн юм.
Плей-офф тоглолтуудыг хоёр хотод явуулах ба Чикаго, Колумбус, Даллас, Эдмонтон, Лас-Вегас, Лос-Анжелес, Миннеаполис/Сент-Пол, Питтсбург, Торонто, Ванкувер хотууд энд өрсөлдөж байна.
“Тоглолтууд зуны турш намрын эхэнд явагдана гэсэн хүлээлттэй байгаа. Одоогоор бид яг тодорхой хугацааг нэрлээгүй. Бидний эргэн ирэх тов, хэрэг явдал хэрхэн өрнөх мөн тоглогчдын шаардагаас хамаарна” хэмээн Беттмэн хэлжээ.
Энэ формат нь конференци бүрээс дөрвөн шилдэг баг хоорондоо сонгон шалгалтын тоглолтыг хийнэ. Үлдсэн 16 баг нь нэг удаагийн тоглолтуудаар шалгарна. Тэд конференцийн шилдэг клубуудтай нэгдэхийн тулд хосуудын гурван тоглолтоор шалгарах юм. Ийм маягаар Стэнлийн цомын төлөө 16 баг цуврал тоглолт хийн дөрвөн тоглолтоор шилдэгүүд нь шалгаран шигшигдэх юм.
М.Цогт