Японы Nissan компани 2022 онд шинэ цахилгаан кроссовер ангиллын машинаа худалдаж эхлэхээр болж байгаа тухай Autocar сэтгүүл мэдээлж байна.
Моделийг Nissan Ariya гэдэг концептийн машины EVP бааз дээр бүтээх ажээ. Шинэ цахилгаан машины ялгарах онцлог нь дотогш эвхэгддэг шилэн дээвэр, нарийнхан гэрлийн диодын фарууд, ачааны хэсгийн хаалга дээрхи спойлер, дугуйнуудын том диск байх ажээ.
Машины бүхээгт аль болох цөөн товчлуур ашиглагдах ба машины ажиллагааг сенсорын төхөөрөмжүүдээр хянаж байх гэнэ. Машиныг хоёр цахилгаан мотороос бүрэлдсэн хөдөлгүүрээр тоноглоно. Nissan X-Trail дэлхийн танилцуулгыг 2020 оны наймдугаар сард хийхээр төлөвлөжээ.