“The Hu” хамтлаг “COVID-19” халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хандивын тоглолт хийхээ мэдэгдлээ.
Тус хамтлаг тоглолт хийх зөвшөөрлөө гадаадын гэрээт компаниас авсан бөгөөд цахим хэлбэрээр зохион байгуулах юм байна.
Одоогоор хамтлагийн бүрэлдэхүүн тусгаарлалтад байгаа юм. Тэд тавдугаар сарын 3-нд Франкфурт-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн билээ.
Хамтлагын залуус тусгаарлалтын 21 хоногийн хугацаагаа дуусгаад тоглолтын бэлтгэлдээ гарах аж.