x

Хятад улс зарим мужууддаа хөл хорио тогтоолоо

Хятадын зүүн хойд нутаг, Оростой хил залгаа Жилинь мужид коронавирусийн 34 тохиолдол шинээр илэрсэн учраас эрх баригчид хөл хорионы хатуу дэглэм тогтоолоо гэж “South China Morning Post” хэвлэл мэдээлсэн байна.

Хэвлэлд мэдээлснээр халдварын энэ шинэ тохиолдлын ихэнх нь илэрсэн 700 мянга орчим хүн амтай Шулань тойрогт даваа гаригт хөл хорио тогоожээ. Тойргийн эрх баригчдын гаргасан мэдэгдэлд тосгон болон гэр орноосоо хэн ч гарч болохгүй гэнэ. Зайлшгүй шаардлагатай хэрэгцээт бүтээгдэхүүнийг хөл хорионд байгаа хүн амд дэлгүүр, худалдааны байгууллага хүргэж өгөх юм байна. Энгийн иргэдээс өрхийн нэг гишүүн л өдөрт хоёр удаа гарч хэрэгцээт бүтээгдэхүүн, хүнсээ худалдан авч болох гэнэ.

Шулань тойргийн олон нийтийн аюулгүй байдлын ажилтан 45 настай эмэгтэй шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн нь тогтоогдсоныг эмч нар тавдугаар сарын 7-нд оношлон тогтоосон ч эх үүсвэрийг нь олж тогтоогоогүй байгаа аж. Өнгөрсөн хугацаанд өвчтөн ийш тийшээ яваагүй, олон хүнтэй уулзаагүй гэж байгаа ч 73 хоногийн туршид өвчний халдвар илрээгүй энэ бүсэд халдвар тархах аюул нүүрлэж байна хэмээн ийн хөл хорио тогтоожээ.

Энэ тойрог нь мужийн төв Чанчунь болон Жилинь, хөрш Хуйлунзян мужийн төв Харбин хотоос холгүй байдаг тул энэ хооронд зорчдог нийтийн тээврийг бас зогсоосон байна. Өнгөрсөн долоо хоногт Шулань тойрогт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Сунь Чуньлань ажлаар ирсэн. Хатагтай Чуньлань Шулань болон Цэнмань район, Жилинь хотоор орж орон нутгийн эмнэлэг, эмийн сан зэрэг байгууллагуудын ажилтай танилцсан юм байна. Хэвлэл бас коронавирусийн халдварын тохиолдол шинээр гарсантай холбогдуулаад Шулань тойргийн намын удирдлага, эрүүлийг хамгаалах комиссын тэргүүн зэрэг зургаан албан тушаалтныг ажлаас нь халжээ.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 18 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 28 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 33 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 34 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 37 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 39 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 40 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 45 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 47 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 52 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 4 цаг 5 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 4 цаг 13 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 4 цаг 15 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 4 цаг 18 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 4 цаг 20 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 4 цаг 24 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 4 цаг 25 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 4 цаг 26 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 4 цаг 29 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 4 цаг 30 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно Шахмал түлшний 52000 тонн нөөцтэй байна
Top