Өмнөд Суданы тэргүүн дэд Ерөнхийлөгч Риек Машар болон түүний гэргий Анжелина Тени нар коронавирусийн халдвар авчээ.
Дэд ерөнхийлөгчийн хэвлэлийн алба сошил хуудсаараа дамжуулан "Өмнөд Суданы тэргүүн дэд ерөнхийлөгч Риек Машар Тени-Дургон, хатагтай Анжелина Тени нар болон тэргүүн дэд ерөнхийлөгчтэй хамт ажилладаг хүмүүс, бие хамгаалагч нарын коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарчээ” гэж мэдэгджээ.
Одоогоор байдлаар тус улсад коронавирусийн халдварын 290 тохиолдол бүртгэгдээд байна. Мөн халдварын улмаас нас барсан анхны тохиолдол энэ сарын 14-нд бүртгэгдсэн юм.
Сэтгэгдэл (1)