БНХАУ-ын дарга Ши Жиньпин Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн нээлтийн үеэр үг хэлж, мэдэгдэл хийлээ.
Тэрээр "Манай улс хичээнгүй хүчин чармайлт, асар их золиос гаргаснаар коронавируст халдварыг хяналтдаа авч, ард түмнийхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалсан. Энэ бүх хугацаанд бид нээлттэй, ил тод, хариуцлагатай байсан" гэсэн юм.
Мөн тэрээр үргэлжлүүлэн "Бид Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад оронд мэдээ мэдээллийг цаг тухайд нь хүргэж байсан. Генетикийн дарааллыг байж болох хамгийн хурдан хугацаанд олон нийтэд танилцуулж байсан. Мөн бид халдварыг хяналтад авах, эмчлэх туршлагаа эргэлзэхгүйгээр хуваалцаж, тусламж шаардлагатай орнуудад дэмжлэг үзүүлэхийн тулд чадах бүхнээ хийсэн” гэжээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин коронавирусийг хэрхэн хяналтад авах талаар дараах саналуудыг дэвшүүлснийг хүргэж байна.
-
"COVID-19"-ийг хяналтад авч, эмчлэхийн тулд чадах бүхнээ хийх ёстой;
-
ДЭМБ халдварын эсрэг тэмцлийг удирдан чиглүүлэх хэрэгтэй;
-
Эрүүл мэндийн салбар дахь олон улсын засаглалыг бэхжүүлэх ёстой;
-
Африкт илүү их тусламж үзүүлэх хэрэгтэй;
-
Эдийн засаг, нийгмийн хөгжлийг сэргээх ёстой;
-
Олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх хэрэгтэй гэсэн юм.