x

Дээрхийн гэгээн цар тахлын айдас намжаах арга айлдлаа

Төвдийн буддистуудын тэргүүн, Дээрхийн гэгээн XIV Далай лам өнгөрсөн ням гаригт сүсэгтэн олондоо онлайнаар сургаал айлдаж дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед хүн бүрт бий болоод байгаа айдас түгшүүрээ хэрхэн дарж тайван байхыг номлолоо. Дээрхийн гэгээний ийн сургаал айлдахыг түүний Орост болон, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд, Монгол дахь төлөөлөгч, Халимагийн хамба лам Тэло Тулку Ринбоче албан ёсоор мэдэгджээ. Далай лам энэ үер II-III зууны үеийн их сэтгэгч Нагаржунайн “Үнэт өв” гэдэг сургаалыг айлдсан байна.

“Бид ийм тодорхойгүй зүйлтэй нүүр тулан тулгарч, хүн бүр айдас, түгшүүрт автаж байгаа энэ хүнд үед Дээрхийн гэгээн Далай лам ийм сургаал айлдахаар зөвшөөрсөн нь тун таатай хэрэг. Энэ цар тахал дэгдсэнтэй холбогдуулан та бидний мэдэх өчнөөн олон санал зөвлөмж, таамаг гарч байгаа ч бид чухам алинд нь итгэх, алийг нь дагахаа мэдэхгүй л байна” гэж Далай ламын төлөөлөгч Тэло Тулку Ринбоче хэлжээ.

Дээрхийн гэгээн сургаалынхаа үеэр өмнө нь ч сургаж байсныхаа адил шинэ коронавирусийн энэ дэгдэлт, цар тахлын үед шашны уламжлалт аргуудыг өргөнөөр ашиглахыг айлдсан байна. Тэрээр энэ цар тахлыг хүмүүс бясалгал, энэрэл, өгөөмөр сэтгэл, талархлаар даван туулна гэжээ. Дээрхийн гэгээн энэ сургаалынхаа үеэр мөн зэвсэглэлээр хөөцөлдөх, цөмийн зэвсгийн талаар дурдаад авсан байна. Энд Далай лам зүгээр сууж байгаад, огт ажиллахгүйгээр цөмийн зэвсгийг устгачихгүй гэжээ.

Тэрбээр “Хүмүүсийг алж устгах зэвсгээс, ялангуяа цөмийн зэвсгээс ангижрах нь өөрөө өөрсөдтэйгөө, дотоод итгэл үнэмшлээ дайчлахгүйгээр хийчих амар ажил биш” гэж мэдэгдсэн байна. “Материал баялаг, хөгжил дэвшилд тулгуурлан бид өнөөдөр хүмүүс бие биенээ хөнөөж байгаа зэвсгийг бүтээсэн. Одоо зэвсэг бол чухал зүйл хэмээн бодож түүнийг үйлдвэрлэх сонирхолд автаад байна” гэж Далай лам хэлжээ.

Гэхдээ ямар ч нөхцөлд зэвсэг нь хүн төрөлхтний асуудлыг шийдэж чадахгүй, тэгээд ч хүний амь үрэгдсээр байхад хэн нэг нь ялна гэж байхгүй гэсэн байна. “Бид дэлхий дахинаа зэвсэглэлийг устгах, гадна байгаа зэвсгээ устгахыг хүсч л байгаа бол эхлээд дотоод сэтгэл дэх зэвсэглэлээ устгах шаардлагатай. Үүний тулд зүрх сэтгэлдээ хайр, дотоод гэгээрэл бий болгож хөгжүүлэх хэрэгтэй” гэж Дээрхийн гэгээн Далай лам айлдсан байна.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 11 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 20 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 25 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 26 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 29 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 31 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 33 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 37 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 39 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 44 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 3 цаг 57 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 4 цаг 5 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 4 цаг 8 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 4 цаг 11 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 4 цаг 13 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 4 цаг 16 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 4 цаг 17 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 4 цаг 19 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 4 цаг 21 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 4 цаг 23 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно Шахмал түлшний 52000 тонн нөөцтэй байна
Top