x

Шүтэн бишрэгчтэйгээ ханилсан АЛДАРТНУУД

Холливуудын одтой гэрлэх мөрөөдлөө биелүүлсэн, одоо ч сайхан амьдарч байгаа цөөнгүй тооны шүтэн бишрэгчид байдаг. Одоо тэднээс танилцуулья.

Джон Траволта болон Келли Престон

Келли Престон 16 настайдаа "Бриолина" постерт зургийг нь хараад Жон Траволтагийн эхнэр болохоор мөрөөдөж иржээ. Хэний ч танихгүй байсан бүсгүй мөрөөдлөө биелэнэ гэж итгэх болсон байв. Тэр нь 13 жилийн дараа "Шинжээчид" киноны зураг авалт дээр өөрийн шүтээнтэйгээ танилцснаар биелэлээ олж эхэлсэн гэдэг. Траволта ч түүнд дурласан гэдэг. Хэсэг хугацааны дараа буюу 1990 онд хосууд гэрлэжээ. Тэр цагаас хойш 30 жил өнгөрч харилцаагаа бат гэдгийг баталжээ.

Николас Кейж болон Элис Ким

Николас Кейжийн амьдралд хайрын адал явдал бишгүй л байсан. Энэ ч ямагт олны анхааралыг татаж ирсэн. Тэр түүхийн нэг нь Лос-Анжелест байдаг "Кабуки" солонгос рестораны үйлчлэгч бүсгүй Элис Кимтэй танилцсан явдал юм. Бүсгүй түүнээс гарын үсгээ үлдээхийг гуйхад Николас утасны дугаараа үлдээсэн байв. Хожим тогтоодсноор Ким Кейжийг шүтэн бишэрдэг бүх киног нь дандаа үздэг байжээ. Хосууд 2004 онд гэрлээд дараа жил нь анхны хүүгээ өлгийдөн авсан юм. Харамсалтай нь энэ гэрлэлт 11 жил үргэлжилжээ.

Адам Сэндлер болон Жеки Титон

Жеки Титон жүжигчний анхны алхамаа хийж байхад Адам Сэндлер эрэлттэй инээдмийн жүжигчин байв. Бүсгүйг түүний шүтээн тоглосон "Том аав" кинонд зөөгчийн дүрд тоглуулсан ба тэр нь амьдралд нь хэрхэн нөлөөлөхийг бүсгүй төсөөлсөнгүй явав. Анхны уулзалтаас гурван жилийн дараа хосууд гэрлээд аз жаргалтай сайхан амьдарч байна. Христийн шүтлэгтэй Титон нөхөрт гарахдаа Иудаизмд оржээ. Хосууд одоо хоёр охинтой.

Жулия Робертс болон Дэнни Модера

"Гоо бүсгүй" кинонд тоглосны дараа Жулия Робертс дуртай эр хүнээ татахаар болсон байлаа. Тэр эрчүүдийн нэг нь зураглаач Дэнни Модера байв. "Мексик хүн" киноны зураглаачаар 2000 онд ажилласан Модера тэнд Жулиятай танилцан хайр сэтгэл ургуулжээ. Модера олон жил Жулиягийн мөрөөдөлд автсан байв. Танилцаад хоёр жил болсны дараа тэд гэрлэжээ.

Энн Хэтэуэй болон Адам Шульман

Энн Хэтэуэй 2008 онд түүний найз залуу Рафаэлло Фоллиерийн үүсгэсэн дуулианд дарагдсан байв. Түүний найз залуу бохир мөнгө угааж, санхүүгийн залилан хийдэг нэгэн байснаас хосууд салж Энн эрчүүдэд болгоомжтой хандах болсон юм. Тэр жилд тэр өөрийг шүтэн биширч киног нь байнга үздэг уран дархан Адам Шульмантай танилцаад хоёр жилийн дараа тэд гэрлээд аз жаргал дүүрэн явна.

Мэтт Дэймон болон Люсьяна Баррозо

Люсьяна Баррозо зөөгч хийж байсан Майамийн нэгэн уушийн газар Мэтт Демон орж ирснээр бүсгүй шүтээн болж байсан жүжигчинтэй танилцжээ. 2005 онд тэд гэрлэж дараагийн жилд нь тэдний анхны хүүхэд мэндэлжээ.

Риз Уизерспун болон Жим Тот

Риз Уизерспун ирээдүйн нөхөртэйгээ нэгэн үдэшлэг дээр танилцжээ. Тэгэхэд Риз өөр нэг эрэгтэйн хамт ирсэн байв. Эрэгтэй нь хэтэрхий их уугаад согтон хуншгүй араншингаа харуулсан гэдэг. Жим гэсэн залуу байдлыг аварсан ба тэрбээр залуу авъаястнуудыг хайдаг агент байлаа. Ингэж танилцсан тэд өнөөг хүртэл жаргалтай амьдарч байна.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 15 цаг 29 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 15 цаг 30 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 15 цаг 43 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 15 цаг 47 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 15 цаг 49 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 15 цаг 50 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 15 цаг 53 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 15 цаг 57 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 16 цаг 0 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 16 цаг 17 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 18 цаг 37 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 18 цаг 55 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 20 цаг 27 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 20 цаг 29 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 20 цаг 30 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 20 цаг 32 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 20 цаг 34 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 20 цаг 38 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 20 цаг 41 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 20 цаг 50 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о...
Top